A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
28
|
|
0
|
32
|
|
0
|
45
|
|
0
|
41
|
|
0
|
46
|
|
0
|
44
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 77 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 77 | |
|
Хотын захирагч С.Амарсайхан түүхийн дурсгалт барилгыг дур мэдэн буулгаж, зөвшөөрөлгүй барилгын ажлыг эхлүүлсэн компаниудад хариуцлага тооцож, үйл ажиллагааг нь зогсоох үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгсөн.
Энэ дагуу өчигдөр /2020.03.25/ нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон нийслэлийн Цагдаагийн газрын мэргэжилтнүүд зөвшөөрөлгүй барилга барьж байгаа компанийн үйл ажиллагааг зогсоолоо.
Учир нь энэ барилга анх музейн конторын зориулалтаар зураг төсөл нь хийгдсэн боловч анхны зураг төслөө өөрчилж өнөөдөр 22 давхар орон сууц үйлчилгээний зориулалтаар баригдахаар ажлын зураг хийгдсэн байгааг илрүүлжээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Гэндэнгийн нэрэмжит сан” ТББ-ын захиалгаар баригдаж буй энэ барилгын суурийг өнгөрсөн нэгдүгээр сард цутгаж байх үед барилгын ажлыг зогсоож байсан.
Барилга барих тусгай зөвшөөрөл гэрчилгээгүй атлаа барилгын ажлыг дахин үргэлжлүүлсэн тус компанийн үйл ажиллагааг нь зогсоож зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээг авлаа.
Өндөр шилэн барилгууд дунд орших түүх соёлын дурсгалт цөөхөн барилгын нэг болсон “Хэлмэгсдийн музей” гэх хоёр давхар улаан хүрэн дүнзэн байшинд Ерөнхий сайд асан П.Гэндэн амьдарч байсан түүхтэй. Тус музейн газар нь П.Гэндэн сангийн эзэмшилд байдаг аж.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
28
|
|
0
|
32
|
|
0
|
45
|
|
0
|
41
|
|
0
|
46
|
|
0
|
44
|
Daily poll
|