• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    63   |  
0

Истанбул-Улаанбаатар чиглэлийн 221 иргэнээс дахин нэг коронавирусийн халдвар илэрсэн талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Истанбул-УБ чиглэлийн 221 иргэнээс 1 халдвар илэрлээ. Өчигдрийн байдлаар нэг сэжигтэй тохиолдол ХӨСҮТ-д тусгаарлагдсан. Мөн ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 184 хүн хянагдаж байна. Мөн халдвартай иргэдийн эмчилгээнд өдөрт дунджаар 800 мянган төгрөг зарцуулж байна" гэв. 

Коронавирусийн халдвар илэрсэн нэг иргэний эмчилгээнд өдөрт дунджаар 800 мянган төгрөг зарцуулж байна. 

Энэ үеэр Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Сүүлийн 24 цагийн дотор шинээр дөрвөн оронд халдвар бүртгэгдэж, нийт 200 оронд халдвар бүртгэгдлээ. АНУ, Итали, Испанид халдварын тохиолдол эрчимжиж байна. Манай улс өчигдөр тав дахь удаагийн эрсдлийн үнэлгээг хийж, халдвар тархах эрсдэл маш өндөр хэмээн үнэлсэн" гэв.

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа "Коронавирусийн халдвар нь гурван сарын хугацаанд дэлхийн ихэнх оронд тархсан аюулт өвчин юм. Энэ халдварыг хязгаарлах боломж бүх оронд бий. ДЭМБ-аас дараах зургаан зөвлөгөөг өгчээ" гэв. 

ЭМЯ-ны эмнэлгийн тусламжын газрын дарга Я.Буянжаргал "Тусгаарлах байрны хангамжид анхаарал хандуулан ажиллаж байна. Нийслэлийг тойрсон газруудад хэрхэн тусгаарлах арга хэмжээ авах талаар ярилцаж байна" гэв. 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ