A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
28
|
|
0
|
32
|
|
0
|
45
|
|
0
|
41
|
|
0
|
46
|
|
0
|
44
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 69 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 69 | |
|
Улс төрд нэг их сайхан буурай ховорджээ. Туршлага ярьсан, залуустаа сургамжилсан, асуудалд уужуухан ханддаг, хүнлэг байхын мөн чанарыг таньсан, хүн байхын учрыг ойлгосон, өгөөмөр сэтгэлтэй, өгөх, авахад ханачихсан нэг тийм хайрлам сайхан азай буурал алга.
Ярс ярсхийн хэрэлдэж, зуудаг нохой шиг уралцсан, булхай луйврын алинд ч нэр, хоч нь өлгөөтэй явдаг, хор найруулж, хошин жүжигт тоглодог, заль мэхний “супермаркетууд” насандаа баймгүй имиж бүрдүүлээд төр эргүүлэх хүсэл нь бадарчихсан явдаг боллоо.
Угтаа бол хүний бие, сэтгэлийн гал дөл, чадал тэнхээ, эрч хүч насны “сүүдэр”-ээс ихээхэн хамаардгийг хэн бүхэн хэлдэг. Насаараа даргын ажил хийж, УИХ-ын гишүүн, яамны сайд байхаар төрсөн шиг авирладаг тэдэнд залуу гишүүдээс ёс зүйн захиа хаяглаж байсан удаатай. Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, УИХ-ын гишүүн Ч.Улаан нарт энэхүү шаардлага хаяглагдаж байв.
Ахмад гишүүн хэмээн тодотгосны учир нь, тэд хамгийн олон удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон бөгөөд төрийн бүхий л өндөр албан тушаал хашиж явсан, хаан заяатнууд. Жишээлбэл, УИХ-д хамгийн олон удаа буюу долоон удаа сонгогдож, нэг удаа УИХ-ын дарга, нэг удаа УИХ-ын дэд дарга, дөрвөн удаа Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайдаар ажиллаж байгаа ХЗДХ-ийн сайд Цэндийн Нямдорж. Тэрбээр Увс аймгийн Малчин суманд 1956 оны наймдугаар сарын 10-нд төрсөн бөгөөд өдгөө 64 настай. Түүний араас УИХ-д таван удаа сонгогдож, МАН-ын дарга, гурван удаа Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайдаар ажиллаж байгаа Шадар сайд Өлзийсайханы Энхтүвшинг дурдая. Тэрбээр 1958 оны аравдугаар сарын 30-нд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн. Өдгөө 62 настай. УИХ-д таван удаа сонгогдож, нэг удаа УИХ-ын дэд дарга, гурван удаа Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайдаар ажиллаж байгаа Батлан хамгаалахын сайд Нямаагийн Энхболд. Тэрбээр 1957 оны нэгдүгээр сарын 6-нд Завхан аймгийн Улиастай хотод төрсөн. Өдгөө 63 настай. УИХ-д зургаан удаа сонгогдож, таван удаа Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайдаар ажилласан.
Одоо Засгийн газрын гишүүнээр зургаа дахь удаагаа ажиллахаар нэр дэвшээд байгаа Чүлтэмийн Улаан. Тэрбээр 1954 оны дөрөвдүгээр сарын 22-нд төрсөн, өдгөө 66 настай. Жар гарсан гишүүд хэд хэд байгаагийн дотор Д.Эрдэнэбат 61 настай, Х.Баделхан 67 настай, Д.Лүндээжанцан 1957 оны арваннэгдүгээр сарын 25-нд Улаанбаатар хотод мэндэлсэн. Өдгөө 63 настай. Д.Мурат, Л.Элдэв-Очир, Л.Энх-Амгалан, Сү.Батболд, С.Эрдэнэ мэтээр улс төрийн ахмадуудын дүр байдал харагдаж байгаа юм. Түлхээд ч буудаггүй, төрийн ажилд туйлдаж, ядардаггүй, ясны улстөрч юм хэмээн бахархмаар байдаг ч биологийн нас, байгалийн мөн чанараа дагаад ирэх парламентаас “чөлөө” авч сувилалд амарцгаавал яасан юм бэ.
Цаг наргүй, эцэс төгсгөлгүй, мөнхийн эрх ашиг дунд ядарч, туйлдлаа та хэд минь. Ахмадаа алд хүндлэх ухаан залуу үед байх ёстой. Тиймээс нуруу бөгтөр, хөл майга, даралт их, нүд сүүтгэр, хурд саармаг, үе хөшүүн хөгшчүүдээ амраамаар. Залуу үеэ халамжлан хүмүүжүүлэх сэтгэлээр нэгэн насныхаа амралтыг авахгүйгээр төрийн төлөө боож үхэхээс наахнуур явдаг ахмадуудыгаа гэтэл залуус нь дараах байдлаар ойлгодог тухайгаа нэг бус удаа олон нийтийн хэрэгслээр дамжуулж байв. Сануулбал, “Хөнжил дотроо хууль зассан” асуудлаар хууль зөрчсөн нь тогтоогдож УИХ-ын даргаасаа огцорч байсан ч, намаа шат шатны сонгуульд ялагдуулж, улстөрийн алдаа дутагдал гаргаж байсан ч, намын болоод бүлгийнхээ шийдвэрийн эсрэг үйлдэл гаргаж байсан ч бидний залуу гишүүд монгол хүний ах захын ёс жудгаа бодож, туулж ирсэн туршлага сургамжийг нь ч бодож таныг “улстөрийн хоймортоо” залсандаа харамсч байна” гэх хатуу үг чулуудаж байлаа.
Мөн “Монгол төрд үеийн үед ажиллаж байсан төрийн түшээ, “туршлагатай ахмад гишүүн” та өөрөө өөрийнхөө нэрийг хэдэнтээ сэвтээж, ахмад гишүүнийхээ “ноён нуруу”-г “хугалж” байна хэмээн уурсаж байсан”-ыг санаж байна. УИХ дахь залуус нэг танхимд суугаа хөгшчүүдээ нүд үзүүрлэхдээ “Өнгөрсөн хугацаанд Эрдэнэтийн 49 хувь, “Чингис”, “Самурай” бонд, Хөгжлийн банк, АСЕМ-ын хэрэг, “Төмөр замын 280 сая ам.долларын хэрэг”, “Зоригийн хэрэг”, “Цэвэр агаар” сангийн хэрэг гээд дуулиант олон хэргүүдийг шуурхай шалгаж, хариуцлага тооцон, манлайлан ажиллах боломж та бүхэнд байлаа. Харамсалтай нь ахмад гишүүд эдгээр ажлыг амжуулж чадсангүй. Та бүхэнд УИХ-ын гишүүнийхээ ажлаас өөр нэмж давхарлан өмсөх дээл хэрэггүй бөгөөд, одоо нэгэнт нэмж дээл давхарлаад ч даахгүй болсон байна” хэмээн шаардлага хүргүүлж байлаа. Ээ, мөн ч хатуухан шүүмжилсэн байгаа юм шүү. Залуу гишүүдийн заргач зангийн илрэл яах аргагүй энэ бүх шаардлагаас харагдаж байгаа бөгөөд бас ч гэж үнэний ортой гэдгийг уншигчид гадарлаж буй.
Монголчууд аливааг амархан мартдаг цагаахан сэтгэлтэй ард түмэн. Тиймдээ ч улс төрчдийн хөшигний ар дахь булхай, луйвар ил болсон ч ямар нэгэн шалтгаанаар өнөө хэдийгээ уучилчихсан байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн хүнтэй холбоотой бараан мэдээллийг сэтгэлдээ удаан тээдэггүй ард түмэн. Тиймдээ ч улс төрийн өндөр настнуудыг парламентын сонгууль эхлэх бүрт нэрийг нь дугуйлж, бүрэн эрхт гишүүний үнэмлэх халааслах боломж олгосоор өнөөдрийг хүрсэн. Энэ хоосон хүндлэл, бүтээмжгүй ахмадуудыг ирэх сонгуулиас чөлөөлж, “тэтгэвэр”-т нь суулгая. Улс төрийн ахмадуудад Монгол Улсыг улс шиг улс болгох биологийн чадамж бүхий нас, он жилүүд өнгөрсөн цагт өчнөөн байсан. Гэвч тэд нийгмийг өөрчлөхийг хүсээгүйгээр барахгүй амин хувиа хичээсэн арчаагүй бүхний манлайд явсаар ирлээ. Одоо болно оо. Улс төрийн өндөр настнуудын явуургүй, хувиа хичээсэн, арга ядсан, заль мэхэнд гаршсан башир аргуудыг нь ард түмэн анддаггүй боллоо. Увайгүй, ханахаа мэддэгүй, өндөрт гарсан бол буух зориггүй нөхөд жилээс жилд олширлоо.
Монгол Улсын төрийн бүхий л шатанд хуц, ухна шиг, хувалз хачиг шиг салахгүйгээр наалдаж ирсэн ахмад улстөрчдөөс шинэ нийгэм, шинэ үзэл бодол, шинэ бүтээн байгуулалт, шинэ амьдралын боломж нэхээд хэрэггүйг бид сүүлийн 20 жилд хангалттай харсан. Тэд өдгөө санаа байсан ч сачий нь хүрэхгүй амьдралаас тасарчихсан. Тэдэнд иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулах, нийгмийн буглаа, бугшааг шахах өчүүхэн ч сэтгэл байхгүйгээс гадна, бие, сэтгэлийн чадал, тэнхээ, ажиллах эрч хүч үлдээгүй ээ. Тэдэнд хор найруулах арга, бохир технологи, төрөөс хулгай хийх урт гар, хэзээ ч дүүрэхгүй цоорхой халаас, хуулийг хуудуутай батлах гэсэн мөнхийн эрх ашиг л бий.
М.Тунгалаг
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
28
|
|
0
|
32
|
|
0
|
45
|
|
0
|
41
|
|
0
|
46
|
|
0
|
44
|
Daily poll
|