A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
28
|
|
0
|
32
|
|
0
|
45
|
|
0
|
41
|
|
0
|
46
|
|
0
|
44
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 68 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 68 | |
|
НЗДТГ-аас “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгын асуудлаар мэдээлэл хийлээ.
1985 онд ашиглалтанд орсон насжилт, эрсдэл өндөр энэ барилгад 30 түрээслэгч 20-30 жил түрээсийн гэрээгээр ажиллаж байгаа бөгөөд Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газартай нэг ам.метр талбайг 9000 төгрөгөөр түрээсэлж, иргэдэд цааш нь ам.метр хүрэхгүй талбайг дунджаар 300-350 мянган төгрөгөөр дам түрээслэн санхүүгийн ашиг сонирхол гаргадаг байна.
Түрээсийн гэрээгээр 2019 оны 12 сарын 31-ний байдлаар Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газартай 30 иргэн ААН гэрээ хийн үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд өнөөдөр гэрээний хугацаа дууссан.
2009 оноос хойшхи нарийвчилсан шинжилгээний энэ байгууламж ашиглалтын шаардлага огт хангахгүй гэсэн 10 орчим дүнгэлт гарсан тул дахин төлөвлөлтөд оруулах хэрэгтэй гэжээ.
Барилгын болоод гал түймрийн тухай хуульд заасан дүгнэлтэд үндэслэн урт цагаан үйлчилгээний газрууд бүгд баллонтой хий ашигладаг учир дэлбэрэлт үүсэх өндөр эрсдэлтэй, түрээслэгч болон үйлчлүүлэгч иргэд ойр орчин дахь амьдарч, үйл ажиллагаа явуулж буй иргэдийн амь насанд аюул учрахаар байгаа юм.
Гуравдугаар сарын 6-ны өдөр тус барилгын цэвэр усны шугам хагарч, барилгын суурин доогуур хөрсөнд 10 орчим сая төгрөгийн ус алдагдсаныг УСУГ-аас акт тогтоосон.
2018 оны хувьд түрээсийн гэрээгээрээр 642,1 сая төгрөг төвлөрөх ёстой байтал 421 сая төгрөрийг ашиглалтын зардлын алдагдалтай ажиллажээ.
Урт цагааны барилгыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр түдгэлзүүлэх шийдвэр гаргасан ч хариуцагч тал дав заалдан, гомдол гаргажээ.
Нийт түрээслэгчдийн саналыг авч, нэгтгэн дүгнээд мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтэд үндэслэн саналаа гаргаж, НИТХ-д танилцуулна. Эцсийн шийдвэрийг НИТХ гаргах юм байна.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
28
|
|
0
|
32
|
|
0
|
45
|
|
0
|
41
|
|
0
|
46
|
|
0
|
44
|
Daily poll
|