• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    74   |  
0

Хөгжиж буй орнуудын тулгамдаж байгаа асуудлуудыг технологийн аргаар шийдвэрлэж буй старт-ап залуусыг дэлхийн тавцанд гаргах зорилготой гарааны бизнес, хөрөнгө оруулагчдын томоохон нэгдэл бол Seedstars world байгууллага юм.

Seedstars олон улсын байгууллага нь дэлхийн таван бүс бүхий 85 гаруй улсад технологийн старт-апуудын дунд тэмцээн зохион байгуулж, үндэсний ялагчдыг тодруулдаг. Тус байгууллагын Монгол дахь төлөөлөгчөөр старт-ап компаниудыг дэмжигч "Стартап Маркетинг Спэйс" компани 2018 оноос хойш ажиллан, олон улсад гарах старт-ап компаниудтайгаа хамтран ажиллаж байна.    

Үндэсний аврага шалгаруулах "Seedstars Ulaanbaatar-2019" тэмцээнийг өнгөрсөн оны наймдугаар сард зохион байгуулсан билээ. Энэ тэмцээнд "Айхотел ХХК" үндэсний ялагч болж, Казахстан улсын нийслэл Нур-Султан хотод зохион байгуулагдсан "Seedstars CEE"  буюу Төв Ази болон Зүүн Европын бүсийн тэмцээнд Монгол улсыг төлөөлөн 18 улсын шилдэг старт-апуудтай өрсөлдөж, шилдэг найман компанид багтсан. 

Ингэснээр нь дэлхийн шилдэг технологийн старт-ап компанийг шалгаруулах "Seedstars Global Summit 2020" арга хэмжээнд эх орноо төлөөлөн оролцоход бэлэн болоод байна.

Дэлхийн өнцөг булан бүрээс 5 бүсээс шалгарсан 44 компани өрсөлдөж  байгаа бөгөөд Seedstars Global Summit арга хэмжээний ялагч цорын ганц стартап компанид тус байгууллагын хөрөнгө оруулалтын сангаас 500 мянган ам.долларын хөрөнгө оруулалт өгч, олон улсын зах зээлд гарахад шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүүлдэг аж. 

Ялагчийг тодруулахад мэргэжлийн шүүгчид, бизнес эрхлэгчдийн үнэлгээнээс гадна олон нийтийн цахим санал асуулгын дүнг харгалзаж үзэх юм байна. 

Монгол технологийн шилдэг старт-ап компаниа дэлхийн дэвжээнд гарахад нь дэмжлэг үзүүлж, Seedstars тэмцээний цахим хуудаст www.seedstarsworld.com/summit/voting/ зочилж, саналаа өгөхийг уриалж байна. 

Санал асуулга дөрөвдүгээр сарын 02-ныг дуустал үргэжлэх бөгөөд #Ihotel #SMSCenter #Seedstarscompetition #OnlineseedstarsSummit2020 #TeamMongolia хаштагыг ашиглан цааш түгээх аж. 

"Айхотел" ХХК-ийг зочид буудал, амралтын газрын онлайн захиалгын www.ihotel.mn сайттай бөгөөд 2019 оноос эхлэн зочид буудлын борлуулалтын сувгийг нэмэгдүүлж, захиалгын бүртгэлийг автоматжуулах iHotel системийг хөгжүүлж, олон улсын зах зээлд гарахаар ажиллаж буй Монголын тэргүүлэх старт-ап компаниудын нэг болсон юм. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ