• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    103   |  
0

Ойрын таван жилд ийм байна:

1. Хүн, хөл цуглуулж мөнгө олдог модельтой бизнесүүд өндийхгүй болов уу. Хүмүүсийн паник арилахгүй удна. Паник нь арилсан ч зугаа цэнгэл, олны юманд үрэх мөнгөгүй болсон байна.

2. Боловсрол бол хэцүү үед хамгийн зөв хөрөнгө оруулалт. Олон залуус халтуурны орлого олчих хэмжээнд сошиал сурталчилгаа, график, видео, програм бичих гэх мэт чадваруудыг өөрсдөө эзэмшинэ. Ингэж чадсанууд нь бараг хямралд талархаж амьдарна цаашдаа.

3. Бизнесүүдийн бэлэн мөнгөөр тасрахгүйн төлөө л ажиллана. Ажлаа тултал хийж чаддаг хүмүүс л ажилтай үлдэнэ. Эсвэл мангар мэрийлттэй, сэтгэлтэй хүмүүс...

4. Одоо хорио тавигдхаар... гэж хүлээсэн бүх бизнес том хохирно. Энэ бол шинэ нормаль. Энэ бол бидний шинэ амьдрал болсон. Яг энэ нөхцөлд юу хийх вэ л гэж бодсон нь хожно. Хэдэн жилийн дараа харин цаг үе дахин өөр болоход, тэсэж үлдсэн бизнесүүд цөм авна.

5. Хэцүү үед, цаг хугацаа улам үнэтэй болно. Шуудхан, шулуухан хэлж яв. Халах бол эртхэн хал. Хүнийг ямар нэгэн байдлаар битгий хүлээлгэж, горьдлоготой байлга.

6. Хүмүүс бизнес, компаниудыг биш хүн, хүнээ л сонсохыг илүүд үздэг болсон үе ирчихлээ. Инфлүүнзрүүд олноороо төрнө. Их ч хөгжинө. Брэндүүд сошиал инфлүүнзрүүдтэй хэдэн арав дахин ихээр хамтарна. Аль аль нь хожино.

7. Дижитал шилжилт, үүлэн технологи энэ тэр бол ганган үг биш хамгийн амьдралтай үгс болохыг ойлгоно. Борлуулалт, харилцаа холбоо, захиалга үйлчилгээний гэх мэт бүх төрлийн технологийн үйлчилгээнүүд хаа сайгүй нэвтэрнэ. Нэвтрүүлж чадаагүй бизнесүүд жижигхэн үсчиний газар байсан ч алсдаа эвгүйтнэ. Хэрэггүй хүмүүсээ тана. Технологио нэм.

8. Хямралын үед ямар нэгэн юм асар ихээр илүүддэг, эсвэл асар их огцом дутагдалд ордог. Нийлүүлэлт, худалдаа чиглэлд сэргэлэн хүмүүс бол сайн орлого олно. Гэхдээ маш цөөн хүн. Танд авьяас байж магад шүү.

9. Бүх бизнес удаашруулсан бичлэг шиг ажиллана. Энэ үед та хурдаа хадгалж чадвал бээст. Олон юм оролдож үзнэ, олон боломж руу орж гарна. Ажиллах хурдаа бүү бууруул.

10. Өмнө нь хүмүүс яадаг байсан, одоо шал өөр болсон шүү. Аан, хүмүүс ийм байдаг юм гэж мэдэмгийрдэг захирлууд компаниа нураана. Дата, аналитик, шинэчилсэн судалгааг чухалчил. Борлуулалт гэдэг юм шал өөр болно.

11. Сэтгэл гутрал хаа сайгүй болно. Ажлынхаа зорилтыг тоотой, дататай, ойлгомжтой тавь. Таныг мэдээгүй байхад багийнхан чинь сэтгэлээр хэд хэд унана. Багийнхнаа хайрлаж, сайн сонс. Хүн өөрөө ч мэдэлгүй депрессэнд ордог.

12. Хямрал дуусвал сайн л биз. Фокусаа алдалгүй зүтгээд байя. Үүрд ийм болчхож байгаа юм бол яах вэ дээ. Бас л зүтгэнэ шүү дээ, хэдүүлээ.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ