• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    73   |  
0

ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна. 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Европын орнуудаас Ази руу хоёр дахь давалгаагаар өвчлөл зөөвөрлөгдөн орж ирж байгаа" гэв.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Нийт тусгаарлагдсан 2268 хүн байгаагаас жирэмсэн 43, 0-5 насны хүүхэд 56 хүүхэд байна" гэв.

119 утсанд тоглож залгасан 18, дуудаад авахгүй байгаа 38 дуудлага бүртгэгдсэн байна. Иймээс энэ цаг үед утсаар тоглож залгалгүй иргэний үүргээ ухамсарлахыг анхааруулж байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Коронавирусийн халдвар илэрч, эмчлэгдэж буй хоёр иргэнийг эмнэлгээс гаргахаар боллоо. Тэдний биеийн байдал сайжирсан бөгөөд сүүлийн гурван удаагийн шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарлаа. Эмнэлгээс гарсан ч 14 хоног тусгаарлана. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 220 хүн тусгаарлагдсан байна" гэв. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ