УОК-ын Шуурхай штабаас цаг үе, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийг тусгаарлах, ман ачаа барааг ч мөн тусгаарлаж, ариутгах талаар мэдээлэж байна.
Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр "Бид өмнө нь каргогоор ирсэн барааг хүртэл тусгаарлаж, ариутгаж байгаа талаар мэдэгдэж байсан. Тиймээс тусгай үүргийн нислэгээр Токио, Сөүлээс ирэх иргэдийн ачааг 15 хоног Буянт-Ухаад байрлах агуулахад ариутгаж, тусгаарлана. Иргэдийн ачаа, бараа алга болох, солигдох зэрэг бэрхшээл тулгарахгүйгээр энэ ажлыг төлөвлөн зохион байгуулна" хэмээн мэдээлээ.
Мөн тэрээр "Олон улсад 9 хоног ачаа барааг хадгалахад ямар нэг учирч болох эрсдэл үгүй болно гэж заасан. Бид ирэх иргэдийн ачаа барааг тусгаарлаад нэрсийн дагуу хуваариар ачааг олгоно" гэв.