• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    61   |  
0

Нэгдүгээр сарын 24-ны өдрийн ЗГ-ын шийдвэрээр сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр анх гарч байсан. Үүнээс хойш бусад үйлчилгээний газрууд ч ээлж дарааллан үйл ажиллагаагаа зогсоосон билээ.

Мөн коронавирусээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эхлүүлж, улс даяар хөл хорио тогтоон онц байдал зарласан. Энэ хоёр сар гаруйн хугацаанд юу, хэрхэн өөрчлөгдсөн бэ? 

  • Гарын ариун цэвэр:

Энэ хугацаанд гарын саван идэвхтэй хэрэглээнд орж эхэллээ. Бид гараа тогтмол угаах хэрэгтэйг мэддэг ч төдийлөн хэвшил болгоогүй байлаа. Харин одоо хүн бүр гарын ариун цэвэртээ анхаарч, нян дамжихаас сэргийлэн нүүр, нүдэндээ ч гараа ойртуулахаас зайлсхийдэг болжээ.

  • Гар ариутгагч:

ЕБС-ын сурагчдын хэрэглэхгүй ч цүнхэлж явдаг нэг зүйл нь гар ариутгагч байлаа. Хүүхэд бүр нойтон салфетка, гар ариутгагчтай явахыг шаарддаг учир багшийг асуухад гаргаж үзүүлдэг төдий л  байсан бол одоо хүн бүхэн хэрэглэх болсон. Мөн нийтийн тээвэр, үйлчилгээний газар, бүр байрны орцонд ч гар ариутгагч өлгөөтэй байх болжээ. 

  • Амны хаалт:

Бид нийтээрээ мэддэг ч төдийлөн хэрэглэгдээд байдаггүй зүйлсийн тоонд зүй ёсоориамны хаалт орж байлаа. Ханиадтай хүн маск зүүх хэрэгтэйг мэддэг ч зарим нь амаа даран ханиалгасаар өдийг хүрсэн. 

Харин ханиалгаж, найтааж буй хүнээс нян, вирус тухайн орчинд тархдаг талаар эрүүл мэндийн наад захын мэдлэгтэй болсон бидний дунд амны хаалтгүй явах хүн бараг үгүй болж. 

  • Олон нийтийн газрууд:

Хөл хорио тогтоосноос хойш баар/цэнгээний газар/, үзвэр үйлчилгээний газрууд, фитнесс, амралтын газрууд үйл ажиллагаагаа тодорхойгүй хугцаагаар зогсоосон. Хүмүүс олноор цугларах нь вирус тархах эрсдэлийг бий болгоно. 

Тиймээс олнороо цуглах, үзэвэр үйлчилгээний газрууд "амьгүй" мэт болжээ. Энэ нь илүү амар тайван, гэмт хэрэггүй, архидалтгүй орчинг бий болгож байна.

  • Гэр бүлийн харилцаа: 

Өөрийн болон ойр дотны хүмүүсийнхээ эрүүл мэндийг эрхэмлэдэг хүн бүр аль болох гэртээ үлдэхийг эрмэлзэх болсон. Зарим байгууллагууд мөн ажилчдаа гэрээсээ ажиллуулах болсон. Энэ нь гэр бүлдээ илүү  их цаг гаргаж, халуун дулаан уур амьсгал бүрдэх таатай нөхцөл болж байна.

  • Хүмүүсийн хандлага: 

Дэлхийн улс орон бүр коронавирусээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үйл ажиллагааны хүрээнд хичээнгүйлэн ажилласаар байна. Хүмүүс нэгнээ хүндэлж, ухамсартай байж, эрүүл мэндийн байгууллагын зөвлөөг дор бүрнээ энэ цаг үеийг хариуцлагатайгаар туулж байна. 

Мөн хичээнгүйлэн ажиллаж байгаа алба хаагчдаа сэтгэлийн дэм өгч, үйл ажиллагаанд нь хандив өргөн тусалсаар буй. Хүмүүсийн сошиал орчин дахь сөрөг хандлага ч  өөрчлөгдсөөр байна.

  • Орон зайн хамааралгүйгээр сурч, ажиллах:

Хөл хорионы үед зарим байгууллагууд ажилчдаа гэрээсээ ажиллах боломжыг олгосон. Мөн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан оюутан, сурагчид хичээлээ теле хэлбэрээр үзэж байна. Ингэснээр бид орон зайн хамааралгүйгээр зайнаас сурч, ажиллах дадалд суралцаж байгаа юм. 

Үүнээс гадна хүүхдүүдийн дунд гардаг ханиад, томууны өвчин харьцангуй багассан талаар Эрүүл мэндийн байгууллагууд мэдээлсээр байна.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ