A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
27
|
|
0
|
32
|
|
0
|
45
|
|
0
|
40
|
|
0
|
46
|
|
0
|
44
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 66 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 66 | |
|
Ардчилсан Намын Бодлогын зөвлөлийн гишүүд, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүд болон бизнес эрхлэгчид, УИХ дахь АН-ын зөвлөлтэй хамтарсан онлайн хуралдаан зохион байгууллаа.
АН-ын зөвлөлөөс коронавирусийн халдвараас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулан Засгийн газарт өргөн барихаар бэлдсэн аж.
Онлайн хуралдаанаар өргөн барихаар бэлдсэн тогтоолын төсөлдөө АН-ын Бодлогын зөвлөл, МҮХАҮТ болон бизнес эрхлэгчдийн саналыг тусгахаар болсон хэмээн онцоллоо.
Тогтоолын төсөлд 2020 оны төсөвт нэн яаралтай тодотгол хийх, ипотекийн зээлтэй айл өрхүүдийг нэг жилийн хугацаанд зээлийн төлбөрөөс чөлөөлөх гэх мэт саналыг оруулжээ.
АН-аас боловсруулсан тогтоолын төслийг танилцуулах үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа "АН-ын зүгээс эрх баригчдад эдийн засгийн хүндрэлийг даван туулах талаар тодорхой саналуудыг удаа дараа хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл бодитой арга хэмжээ авагдаагүй. АН-ын зөвлөлийн боловсруулсан УИХ-ын тогтоолын төсөлд бизнес эрхлэгчид болон МҮХАҮТ-ын санаа оноог тусгах нь туйлын чухал.
Бид энэ аюулыг гарц багатай, нэгдсэн байр суурьтайгаар даван туулах шийдвэрийг УИХ гаргах ёстой гэж үзэж байгаа. Тиймээс УИХ-аас гарах тогтоолын төслийн дөрвөн хавсралттайгаар гаргах санал боловсруулсан" гэв.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
27
|
|
0
|
32
|
|
0
|
45
|
|
0
|
40
|
|
0
|
46
|
|
0
|
44
|
Daily poll
|