• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    68   |  
0

Ням гарагийн үдэш Австрали улсын үндэсний танхим хуралдаж санхүүгийн хямралаас үүдэн түрээсийн төлбөрөө төлж чадахгүй, хямралд өртөж буй иргэд, ААН-үүдийн түрээсийн төлбөрийг зургаан сарын хугацаанд царцаах шийдвэр гаргасан байна.

Тэрээр Ерөнхий сайд Scott Morrison хэлэхдээ "Үл хөдлөх хөрөнгө эзэмшигч, үйлчилгээний чиглэлээр газар эзэмшигч иргэдтэй тусгайлан уулзаж, түрээсийн төлбөрийг царцаах эсвэл зээлийн эргэн төлөлтийн хөнгөлөлт үзүүлэх байдлаар хэлцэлд хүрнэ" гэв.

Тэрээр шийдвэрээ иргэд, бизнес эрхлэгчдэд цаашид үйл ажиллагааны доголдол, хямралаас хамгаалах томоохон алхам гэсэн юм.

Мөн түрээсийн асуудалтай холбоотой шийдвэрийг хэрэгжүүлэхэд зөвхөн засгийн газар гэлтгүй, банк, бизнес эрхлэгчид, газар эзэмшигчид шийдвэртэй алхам хийж, хамтарч ажиллах хэрэгтэйг сануулав.

Ард иргэд ерөнхий сайд Scott Morrison-оос удалгүй гудамжинд гарахаас өмнө эдгээр шийдвэрийнхээ хэрэгжилтийг шуурхай ажил хэрэг болгохыг шаардав.

Эх сурвалж: pedestrian.tv

TAGS





Холбоотой санал болгох мэдээ