• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    66   |  
0
 

ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна. 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Сүүлийн 24 цагийн дотор дэлхийн 204 оронд халдвар бүртгэгдсэн байна. Агаар дуслын замаар халдвар дамжиж байгаа учраас амны хаалт зүүх бол хамгийн шалгарсан арга. 

0-4 насны хүүхдүүд энэ өвчнөөр өвчлөх эрсдэл нэмэгдсэн бөгөөд хөнгөн хэлбэртэй байна. Өвчний шинж тэмдэг 14 хоногт илэрдэг ч зарим хүмүүст 21 хоногт илэрч байна" гэв.

0-4 насны хүүхдүүд энэ өвчнөөр өвчлөх эрсдэл нэмэгдсэн бөгөөд хөнгөн хэлбэртэй байна

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжын газрын дарга Я.Буянжаргал "Эдгэрсэн хоёр өвчтөнийг тусгаарлах байр руу шилжүүллээ. Орчны халдваргүйжүүлэлтийн чиглэл өгч ажиллаж байна. Тусгаарлах байранд 43 жирэмсэн эмэгтэй, 0-5 насны 56 хүүхэд, гэмтэл авсан 7 хүн байна. Эмчээрээ хоол зөөлгөж байгаа иргэдтэй улс Монголоос өөр байхгүй. Монгол иргэн эмчээрээ хоолоо зөөлгөөд, өөдөөс нь талх шидэж байна" гэв.

Иргэдээс талархал илэрхийлсэн олон захидал ирж байна

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Гуравдугаар сарын 30-нд 7 иргэний шинжилгээнээс халдвар илрээгүй. Мөн 12 сорьцноос халдвар илрээгүй. ХӨСҮТ-д  218 хүн тусгаарлагдан, тандал шинжилгээ хийгдэж байна. Иргэдээс талархал илэрхийлсэн олон захидал ирж байна" хэмээн онцоллоо. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ