• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    73   |  
0

Монгол Улсын Засгийн газар эдийн засгийг дэмжихийн тулд долоон чиглэлийн арга хэмжээнд таван их наяд төгрөг зарцуулахаа мэдэгдсэн. Мөн эдийн засгийн гэнэтийн хүндрэлийг даван туулахын тулд олон улсын байгууллагуудаас 30-40 жилийн хугацаатай, 1-3 хувийн хүүтэй зээл авч бүрдүүлэхээ мэдэгдлээ.

Монгол Улсын Засгийн газар эдийн засгийг дэмжихийн тулд долоон чиглэлийн арга хэмжээнд таван их наяд төгрөг зарцуулахаа мэдэгдсэн ч улсын төсөвт тодотгол хийхгүйгээр энэ эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх нь тодорхойгүй байсан юм. 

Тэгвэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийх үеэрээ цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн гэнэтийн хүндрэлийг даван туулахын тулд олон улсын байгууллагуудаас 30-40 жилийн хугацаатай, 1-3 хувийн хүүтэй зээл авч бүрдүүлэхээ мэдэгдлээ.

ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд:

  • АХБ-наас 60 сая ам.долларын зээлийн үлдэгдэл
  • Европын холбооноос 47.1 сая ам.долларын тусламж
  • Шинээр авах төсвийн дэмжлэг
  • АХБ-наас 200 сая ам.доллар хүртэлх зээл
  • Бусад эх үүсвэрээс 100 сая ам.доллар хүртэлх зээл

Шинээр хэрэгжүүлэх төслүүдийн хүрээнд хүнс, үйчилгээ, үйлдвэрлэл зэрэг 14 салбарт 720 сая ам.долларын зээл авахаар гарын үсэг зурсан.

Мөн нэмэлтээр 500 сая ам.долларын зээл авахаар хэлэлцээ хийж байна гэж Сангийн сайд мэдэгдэв.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ