A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
27
|
|
0
|
30
|
|
0
|
43
|
|
0
|
40
|
|
0
|
45
|
|
0
|
43
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 65 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 65 | |
|
ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Манай улсын хувьд батлагдсан 14 тохиолдол бүртгэгдсэн. Өнгөрсөн 24 цагийн байдлаар Дархан-Уул болон Сэлэнгэ аймагт уушгины хатгалгааны шинжтэй сэжигтэй хоёр тохиолдлыг тусгаарласан.
Дархан-Уул аймагт сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн эмэгтэйтэй ойрын хавьтал болсон 7 иргэнийг тусгаарласан. Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн иргэн өөрийгөө гэртээ тусгаарласан учраас ойрын хавьталгүй байна" гэв.
АНУ-д бүртгэгдсэн халдварын тохиолдлуудын 25 хувь нь шинж тэмдэггүй байсан.
ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа "АНУ-д бүртгэгдсэн халдварын тохиолдлуудын 25 хувь нь шинж тэмдэггүй тохиолдол байсан. Вашингтон хотод хөл хорио тогтоосон нь халдварыг хумихад нөлөө үзүүлсэн гэж судлаачид тэмдэглэсэн. ХБНГУ-д хөл хориог дахин 14 хоног сунгасан байна" гэв.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-д нийт 192 иргэн тусгаарлагдсан. Нийт 273 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Токиогоос тусгай үүргийн нислэгээр ирсэн 26 иргэн эмнэлгээс гарлаа" гэв.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
27
|
|
0
|
30
|
|
0
|
43
|
|
0
|
40
|
|
0
|
45
|
|
0
|
43
|
Daily poll
|