• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    92   |  
0

Коронавирусээс үүдэн дэлхийн олон оронд хөл хорио тогтоосноор агаар болон орчны бохирдол зарим улсад буураад буйг гадаадын хэвлэлүүд мэдээлж байгаа. 

Тэгвэл БНХАУ-д өнгөрсөн өвлөөс тархаж эхэлсэн тус вирус урд хөршийн олон мянган хүүхэд болон өндөр настны амийг агаарын бохирдлоос хамгаалсан гэж шинжээчид үзэж байна.  

БНХАУ-ын Хубэй мужид коронавирус тархаж эхэлсэн өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас тус бүс нутагт агаарын бохирдол буурах шинж ажиглагдсаныг NASA-гийн мэдээллээс харж болох аж. 

Мөн өмнөд хөршийн засаг захиргаа энэ оны 23-наас томоохон хотуудад хөл хорио тогтоосноос агаарын бохирдол үлэмж хэмжээгээр буурчээ. Станфордын их сургуулийн судлаач Маршалл Буркийн тооцоогоор коронавирусийн эсрэг арга хэмжээний улмаас агаарын чанар сайжирч Хятадын таваас доош насны  4000 хүүхэд, 70-наас дээш насны 73 мянган ахмад утаанд хордож амиа алдахаас хамгаалжээ.  

Эх сурвалж:  https://www.politico.eu/

TAGS





Холбоотой санал болгох мэдээ