• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    72   |  
0
 

МҮХАҮТ-аас бизнесийн итгэлийн индекс болон бизнесийн орчны нөхцөл байдлын талаар мэдээллээ. 

Монголын хувийн хэвшлийн томоохон дуу хоолой болдог тус байгууллага дотоодын 1500 гаруй аж ахуйн нэгжийг хамруулан судалгаа хийж, бизнесийн орчны ерөнхий өнгийг тодорхойлжээ. Аж ахуйн нэгжүүдийн дунд явуулсан судалгаагаар өнгөрсөн онд өсөөд байсан Бизнесийн итгэлийн индекс буурчээ. 

Бизнес эрхлэгчдийн хүлээлт буурснаар аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалтаа хумьж, ажиллах хүчнээ цомхотгох арга хэмжээ авдаг байна. Сонгуулийн жил бизнес эрхлэгчдийн хүлээлт буурдаг хандага ажиглагддаг. 2012, 2016 онд бизнес эрхлэгчдийн хүлээлт мөн буурч байсныг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэлсэн юм. 

Гуравдугаар сарын 23-ны байдлаар судалгаанд хамрагдсан 1500 компанийн 33 хувь нь ажлын байраа ямар нэг байдлаар цомхотгосон бөгөөд үүнд 6000 хүн өртжээ. Коронавирус хамгийн түрүүнд аялал жуулчлалд нөлөөлж, улмаар уг салбартай нягт уялдаа холбоотой зочид буудал, нийтийн хоол, агаарын тээвэрт ч сөрөг нөлөө үзүүлж эхэлжээ. 

Аялал жуулчлалын салбар 2020 онд тэг зогсолт хийснээр 80 мянган хүний ажлын байр эрсдэлд ороод байна. Одоогоор COVID-19 вирусээс үүдэн 300 орчим зочид буудал 200 гаруй жуулчны бааз үйлчилгээ зогсоосон. Судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн 46 хувь нь богиносгосон цагаар, 35 хувь нь зайнаас ажилчдаа ажиллууж байна. Мөн 28 хувь ажилтнууддаа ээлжийн амралт олгоод байгаа аж. 

Үүнээс гадна судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн 60 хувийнх нь орлого буурсан байна. Нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл ирэх саруудад эдгээр 1500 компани дахин 8000 ажлын байраа цомхотгоно гэж хариулсан байна. Ажлын байрыг хадгалахад тулд санхүүгийн хямд эх үүсвэр, нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацааг хойшлуулах шаардлагатай гэж бизнес эрхлэгчид үзэж байна.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ