• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    72   |  
0

Монгол Улсад амьдарч буй БНСУ-ын иргэд Улсын онцгой комисст 2000 ширхэг түргэвчилсэн оношлуурыг хандивлалаа.

БНСУ-д үйлдвэрлэгдсэн энэхүү оношлуурын шинжилгээний хариу гурван цагийн дотор гардаг аж.

Монголд суугаа Солонгос иргэдийн нийгэмлэгийн төлөөлөгчдөд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин шаардлагатай тоног төхөөрөмжийг хандивлаж байгаад талархал илэрхийллээ. 

Тэрээр “Дэлхийн улс орнууд бүгд хамтран ажиллаж байж энэ хүнд хэцүү бүхний ард гарна. Тиймээс улс орнууд туршлага, мэдээллээ хуваалцах нь чухал. Тухайлбал БНСУ-д энэ сарын 15-нд явагдах парламентын сонгуулийн үйл явц манай улсад ихээхэн туршлага болох болно” хэмээн онцоллоо.

Эх сурвалж: Шадар сайдын хэвлэл мэдээллийн алба

TAGS





Холбоотой санал болгох мэдээ