• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    69   |  
0

Дэлхийн эдийн засаг буурсан, уруудсан урамгүй үзүүлэлтээр дүүрэн байгаа ч иргэн танд дуулгах таатай мэдээ байна. Ирэх саруудад бидний хэтэвчийг хамгийн их торгодог, бараа бүтээгдэхүүний үнэд хүчтэй нөлөөлдөг газрын тосны ханш сулрах магадлалтай байна. Энэ долоо хоногийн байдлаар олон улсын зах зээлд Brent төрлийн газрын тосны ханш 2002 оноос хойших доод цэгт хүртлээ суларч, баррель нь 22.5 ам.доллартай тэнцлээ. Мөн АНУ-ын West Texas төрлийн газрын тосны ханш 20 ам.доллараас доошилж, сүүлийн 18 жилийн доод цэгт хэлбэлзэж байна

  "Үнэ яагаад уруудав" 

Энэ оны эхээр АНУ болон Ираны зөрчил хурцдаж, Brent төрлийн газрын тосны ханш 70 орчим ам.долларт хүрч, өссөн. Гэвч өнгөрсөн улирлаас эхлэн дэлхийн газрын тосны нийт эрэлтийн тэн хагасыг залгидаг БНХАУ-д шинэ төрлийн вирус дэгдсэнээр тус түүхий эдийн ханш уруудаж байна. Улмаар COVID19 вирусийн халдвар олон оронд эрчимтэй тархаж, улс орнууд хилийн хориг, хариу арга хэмжээ авснаар дэлхийн аялал жуулчлал, тээврийн салбарын үйл ажиллагаа хумигдаж эхэлсэн юм. Үүнээс үүдэн түлш, шатахууны эрэлт буурч, үнэ уруудсан юм. 

Нөгөө талд газрын тосны зах зээлийн гол тоглогчид болох ОХУ, Саудын Араб зэрэг улс орон үйлдвэрлэлээ бууруулахгүй гэдгээ мэдэгдсэн нь дэлхийн зах зээлд газрын тосны илүүдэл үүсэх үндсэн шалтгаан болов. Газрын тосны эрэлт буурч, нийлүүлэлт хэвийн хэмжээнд хадгалагдаж эхэлсэн нь зах зээлийн хуулиар үнэ огцом унахад хүргэсэн юм. Тэгвэл энэ үнийн уналт үргэлжлэх үү.

   "Үнэ дахин унах уу?" 

Дэлхийн худалдаа, үйлдвэрлэл, тээврийн салбарыг удаашруулж буй COVID19 вирусийн халдвар ирэх саруудад ч газрын тос, цаашлаад шатахуун түлшний үнийн өсөлтийг хязгаарлах төлөвтэй байна.Короновирусаас үүдэлтэй өөрчлөлт дэлхийн газрын тосны эрэлтийг 20 хувиар бууруулах төлөвтэй гэж  Morgan Stanley-ийн шинжээчид таамаглажээ. Үүнээс гадна ОХУ, Саудын Араб зэрэг олборглогчид гарцаа танахгүй гэдгээ мэдэгдсээр байгаа нь газрын тосны үнэ энэ оныг дуустал сул хадгалагдах магадлалыг нэмэгдүүлж байна. Barclays-ийн шинжээчид энэ оныг дуустал WTI-ийн ханш28, Brent-ийнх 31 ам.долларт хэлбэлзэх таамгийг өнгөрсөн долоо хоногт танилцуулсан юм. Үүнээс үзэхэд олон улсын шинжээчдийн таамгаар 2020 оныг дуустал газрын тосны ханш сул хэвээр хадгалагдах төлөвтэй. 

Тэгвэл шатахуун, түлшний гол түүхий эд болох газрын тосны ханш ийн уруудаж буй нь автобензин, дизелийн түлшний импортод жилд дунджаар 1.5 тэрбум ам.доллар зарцуулдаг монголчуудад таатай мэдээ болох нь дамжиггүй юм. Үүнийг ч эдийн засагчид хүлээн зөвшөөрч байна. Тухайлбал, эдийн засагч Ж.Энхбаяр “Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унаж, экспортын орлого багасаж, эдийн засгийн нөхцөл хүндэрч байгаа ч иргэдийн амьдралд эергээр нөлөөлөх өөрчлөлт байгаа нь олон улсын зах зээлд газрын тосны ханш унаж байна. Энэ хэрээр ирэх саруудад иргэд бараа бүтээгдэхүүний үнийн дарамтад бага өртөхөөр байна” хэмээн хэлсэн юм. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ