БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна.
БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг "Одоогоор ерөнхий боловсролын сургуулийн 65 хоногийн хичээл буюу 10-11 долоо хоногийн хичээл завсардсан байна. Мөн дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл 1023 цагийн теле хичээлийг сурагчдад хүргэнэ.
Мөн элсэлтийн ерөнхий шалгалтыг хойшлуулахгүй. Дөрөвдүгээр сарын 30-нд хорио цээрийн дэглэм цуцлагдах эсэхийг хэлж мэдэхгүй байна. Тавдугаар сард хичээллэх эсэх нь энэ сарын 20-ны үеэр шийдэгдэнэ" гэв.
Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир "Ерөнхий боловсролын 820 сургууль бий. Эдгээрийн 590 нь төгсөх ангитай бөгөөд энэ жил 28567 сурагч төгсөнө. Хэрэв хөл хорио сунгагдвал төгсөх ангийн сурагчдыг тусгайлан бэлдэнэ" гэв.