• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    69   |  
0

Монголбанк, Сангийн яам, Монголын Ипотекийн Корпорац ОССК болон банкууд хамтран орон сууцны ипотекийн найм болон таван хувийн хүүтэй зээл авсан иргэн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахаар боллоо. Тодруулбал: 

  1. Эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан тохиолдолд зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг нэг удаа гурав хүртэлх сараар хойшлуулж, тухайн хугацаагаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг уртасгах юм байна.
  2. Зээлийн эргэн төлөлтөд нь 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс хойш доголдол үүссэн зээлдэгчид энэхүү зохицуулалт үйлчлэх боломжтой
  3. Мөн доголдол үүссэн хуваарьт өдрөөс эхлэн эргэн төлөлтийг хойшлуулах хугацааг тооцно.
  4. Зээлдэгч зээлийн эргэн төлөлтөд өөрчлөлт оруулах хүсэлтээ 2020 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс өмнө харилцагч банкидаа гаргах хэрэгтэй аж.

Монголбанкнаас цар тахлын үед эдийн засаг, банк, санхүүгийн салбарт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор ийн шийдвэрлэсэн байна. Ингэснээр зээлдэгчид зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөө түр хугацаагаар эргүүлэн төлөх боломжгүй тохиолдолд тухайн зээлдэгчийн зээлийн ангиллыг хэвээр үлдээж, Зээлийн мэдээллийн санд ангилал бууруулж мэдээлэхгүй байх боломжийг бүрдүүлж байна.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ