ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "24 цагийн байдлаар 208 оронд халдвар бүртгэгдлээ.Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 265 иргэнийг тусгаарласан. Өчигдрийн байдлаар халдвартай холбоотой дуудлага ирээгүй гэсэн эерэг мэдээ байна" гэв.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 64 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Тусгай үүргийн онгоцоор ирсэн нийт 104 хүнийг ХӨСҮТ тусгаарласан.
Мөн тусгай үүргийн онгоцоор ирсэн 37 хүнээс коронавирусийн халдвар илрээгүй. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой сайн байна" гэв.