• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    69   |  
0

УИХ-ын хаврын чуулган өнөөдөр эхэлнэ. Коронавирусээс сэргийлж, цахимаар хуралдах бэлтгэл ажлыг УИХ-ын Тамгын газрынхан өнгөрсөн хугацаанд хангасан байна. Энэ удаагийн чуулганаар дараах хууль, тогтоомжийг хэлэлцэх аж.  Тодруулбал, 

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл
  • “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан
  • Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт
  • Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • “Алсын хараа 2050”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  • Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  • Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  • Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  • Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  • Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  • Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  • Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл
  • “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг товлож, санал авах өдрийг тогтоох” тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл зэргийг тус тус хэлэлцэх аж.

   Коронавирусийн эсрэг арга хэмжээтэй холбоотой хууль, тогтоомжийг эхний ээлжинд хэлэлцэнэ 

Чуулган эхлэхээс өмнө УИХ-ын дарга Г.Занданшатар хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ эхний ээлжинд коронавирусийн эдийн засагт үзүүлэх нөлөөг сулруулах, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ажлын байрыг хадгалах, үйлдвэрлэгчид, бизнесийнхний дарамтыг багасгах, иргэдээ хямралд нэрвүүлчихгүй байх чиглэлийн хууль, тогтоомжийг яаралтай горимоор хэлэлцэн батална хэмээн мэдээлсэн юм. 

Засгийн газраас коронавирусийн үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өргөн барьсан. Мөн хүнсний хангамжийг тогтвортой түвшинд байлгах, нөөц бүрдүүлэхийн тулд зарим бараа, бүтээгдэхүүнийг импортлох, тэдгээрийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан өргөн бариад буй аж. 

Тэгвэл үүнээс үүдэн Онцгой байдлын сан байгуулах, зарцуулалтыг ил тод тайлагнах, экспортыг дэмжих, банкны зээл төлөлт зэрэг асуудал, коронавирустэй тэмцэж буй ажлын нөхцөл, онцлог, үүсэж буй асуудалтай холбоотойгоор  эрүүл мэнд, ариун цэвэр, гамшгийн, төрийн хяналт шалгалтын гэх мэт хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүсэж байна. хэмээн УИХ-ын дарга мэдээлсэн байна. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ