• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    72   |  
0

Халдвар илэрсэн Туркийн хоёр иргэнтэй ойрын хавьтал болсон Турк иргэнээс дахин коронавирусийн халдвар илэрсэн талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ. 

Ийнхүү Монгол улсад коронавирусийн батлагдсан 15 дахь тохиолдол бүртгэгдлээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Дөрөвдүгээр сарын 05-нд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан Турк иргэнээс дахин коронавирусийн халдвар илэрлээ. Тус иргэнээс өмнө нь авсан шинжилгээнээс халдвар илрээгүй ч давтан шинжилгээгээр халдвар илэрсэн нь тогтоогдлоо. 

Коронавирусийн халдвар илэрсэн Турк иргэнтэй хавьтал болсон 12 иргэнийг шинжилгээнд хамруулахад тэднээс халдвар илрээгүй. ХӨСҮТ-д 248 хүн тусгаарлагдсан бөгөөд өнөөдөр Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 184 иргэнээс шинжилгээ авахаар төлөвлөсөн" гэв. 

Халдвар илэрсэн Турк иргэнтэй ойрын хавьтал болсон 12 иргэнээс COVID-19 илрээгүй.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Сүүлийн 24 цагийн байдлаар 211 оронд халдвар тархсан байна. Азийн орнуудаас Японд халдвар ихэссэн бөгөөд 44 мужид нь өвчлөл бүртгэгджээ. Манай орны хувьд зөөвөрлөгдөн орж ирсэн 14 тохиолдол бүртгэгдсэн. Ажиглалтад 2275 хүн байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байна" гэв.

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа "Испани улсын хувьд сүүлийн гурав хоногт нас баралт буурчээ. ОХУ-ын хувьд өвчтөнүүдийн дийлэнх нь 45-аас доош насныхан байгаа аж. АНУ-д гэрийн нөхцөлд амны хаалтыг хэрхэн хийх талаар сургаж байна" гэлээ.

АНУ-ын Нью-Йорк хотын амьтны хүрээлэнгийн 4 настай бараас COVID-19 халдвар илэрсэн аж. 

Өнөөдөр 11:00 цагийн байдлаар:

TAGS





Холбоотой санал болгох мэдээ