• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    73   |  
0

УИХ-ын отгон чуулган 55 гишүүний ирцтэйгээр нээлтээ хийлээ. Шинэ короновирусийн халдварын улмаас чуулганы хуралдааныг цахим хэлбэрээр таван танхимд явуулж байна. Хаврын чуулганы нээлтэд хэлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын үгийг тоймлон хүргэж байна.  

Төсөв  

  • МҮХАҮТ-ын мэдээллэээр коронавирусийн улаас манай улсад одоогоор 10 мянган хүн ажлын байраа алдаад байна.
  • Вирусийн улмаас ёс суртахууны доройтол газар авч, хүмүүнлэгийн хямрал нүүрлэж болзошгүй байна. Баттай эх сурвалжийн мэдээллээр цар тахал 1-2 жил үргэлжлэх төлөвтэй байна.
  • МҮХАҮТ-ын мэдээллээр манай улсад ойролцоогоор 10 мянган хүн ажлын байрны цомхотголд ороод байна.
  • Тиймээс төрөөс хямралыг давах цогц арга хэмжээг яаралтай батлах санал гаргаж байна.
  • Яаралтай улсын төсөвт тогдотгол хийж, сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танах.
  • Төсвийн 50 хувьтай тэнцэх мөнгийг вирусийн эсрэг тэмцэлд зарцуулахаар тооцсон бол төсвийг тодотгохоос өөр аргагүй.

Сонгууль 

  • УИХ-ын ээлжит чуулганыг хойшлуулахаас өөр арга зам үгүй боллоо.
  • Сонгуулийг хойшлуулах нь хамгийн эрүүл шийдвэр бөгөөд нэг хүний гарт эрх мэдлийг төвлөрүүлэх нь хэмээн таамаглаж байгаа хүмүүсийг хуулиа уншихыг зөвлөж байна.
  • Хямрал хаалга тогшиж байхад Монголын намууд том мөнгө амлаж байгаа нь цаг үеэ мэдрэхгүй байгаагийн баттай шинж мөн.
  • Монголын намууд мөрийн хөтөлбөртөө зургаан заалтыг илт зөрчсөн.
  • Сонгууль болсноор цар тахал тархах магадлалтай талаар ДЭМБ-аас зөвлөсөөр байна. Мөн ирц хүрээгүйгээс дахин санал хураах нь эрсдэл өндөр байна.
  • Сонгуулийн дүнгээс үүдэн нийгмийн хамарсан эрсдэл, эмх замбараагүй байдал үүсэх эрсдэл байна.
  • Гадаадын хараат бус ажиглагчид цар тахлын улмаас Монголын сонгуулийг ажиглахгүй байх эрсдэл үүснэ.

Бизнесийн орчин  

  • Засгийн газрын бодлого, шийдэл байгаа онохгүй байна.
  • Хямралын үед бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэгчийг дэмжих хямралын сан байгуулах хэрэгтэй.
  • Иргэдийг төр, хувийн хэвшилд ажиллаж буйгаар нь ялгахгүй, ажлын байр, орлогыг нь хамгаалах шаардлагатай байна.
  • НӨАТ-ыг бууруулах, эсвэл  тодорхой хугацаанд царцаах зэрэг бодит нөлөөлөх шийдлүүдийг гаргах хэрэгтэй. 

Хаврын чуулганы нээлтэд зориулсан хэлсэн УИХ-ын дарга Г.Занданшатарын онцлох эшлэлийг хүргэж байна. 

  • УИХ нэн тэргүүнд эрүүл мэнд, ариун цэвэр, төрийн хяналт шалгалттай холбоотой хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулна.
  • Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, яаралтай горимоор батлахаас зорьж байна.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 2020 оны тавдугаар сарын 25-наас хэрэгжиж эхэлнэ.Хаврын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амь оруулах олон чухал хуулийг эрэмбэлэн батална.

  • Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт амилсанаар ард түмнээс мандат авсан ерөнхий сайд мэргэжлийн Засгийн газар байгуулах боломж бүрдэх юм.
  • Короновирусийн улмаас дэлхий дахин өөрчлөгдөж, дэлхийд шинэ дэг журам тогтох тухай улс орнууд ярьж байна. Олон жил ярьсан цахим засаглалыг бэхжүүлэх боломж бүрдэж байна.
  • УИХ энэ хаврын чуулганаар эрүүл мэнд, шинжлэх ухаан, боловсролын салбарт ажиллагсдын цалин хангамжийг өөрчлөхөд анхаарна.

Бэрхшээл сорилтыг шийдэл шинэ боломж болгохыг зорьж байна. Аюул түгшүүр нүүрлэсэн энэ үед ард түмэн минь эрвийх дэрвийхээрээ хичээж байна. Гадна дайн дэгдэхэд дотор хүчээ нэгтгэдэг гэдэг. Бид эв санаагаа нэгтгэж, эв нэгтэй цэгцэрсэн, хөгжсөн Монголыг бүтээхийн төлөө хичээцгээе. 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ