A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
19
|
|
0
|
18
|
|
0
|
35
|
|
0
|
28
|
|
0
|
35
|
|
0
|
42
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 69 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 69 | |
|
УИХ-ын хаврын чуулганы нээлтийн үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ.
Тэрээр "Титэмт вирусийн улмаас дэлхийн эдийн засагт томоохон нөлөөл үзүүлж байна. Манай улсад ойролцоогоор 10 мянган хүн ажлын байрны цомхотголд орсон гэх статистик гаргажээ. Цар тахал 1-2 жил үргэлжлэх төлөвтэй байна хэмээн судлаачид үзэж буй. Сонгуулийн мөрийн хөтөлбөртөө намууд өндөр мөнгөн дүнтэй амлалт өгч буй нь хууль бус амлалт.
Яаралтай улсын төсөвт тодотгол хийх, тэвчиж болох бүх төлбөрийг тодотгох, УИХ-ын ээлжит чуулганыг хойшлуулахаас өөр арга алга. Сонгууль болсноор цар тахал тархах магадлалтай талаар ДЭМБ-аас зөвлөсөөр байна. Мөн ирц хүрээгүйгээс дахин санал хураах нь илүү их эрсдэл авчирна. Үндэсний аюулгүй байдлын төлөө сонгуулийг хойшлуулахаас өөр алга" гэв.
Нэн түрүүнд дараах арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байна:
Нэг. Юуны өмнө улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танаж, үүнээс гарсан мөнгийг хямралын эсрэг арга хэмжээнд зарцуулах.
Хоёр. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийг хойшлуулж, түүнд зарцуулах хөрөнгө мөнгийг хэмнэх.
Гурав. Хямралын үед хамаг хүндрэл бэрхшээлийг үүрэн гарах үйлдвэр, аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих “Хямралын эсрэг” тусгай сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах дүрэм журам боловсруулах.
Дөрөв. Нийт иргэд, ялангуяа хүүхдийн амьжиргааны түвшинг хэвээр хадгалах, тэтгэх, ажилгүйдлийг бууруулах, түүнээс ирэх цохилтыг зөөлрүүлэх, иргэдээ наад захын хэрэгцээт зүйлсээр тасралтгүй хангах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах.
Тав. Энэ асуудлыг Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлөөр хэлэлцэж, хямралд бэлтгэж, түүнийг даван туулах эрдэмтэн мэргэжилтнээс бүрдсэн цомхон бөгөөд чадварлаг комиссыг (хороо) нэн яаралтай байгуулж, ажлын төлөвлөгөө, хуваарь гаргах.
Зургаа. Хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг төвлөрүүлэх. Ташрамд дурдахад, энэ бол дарангуйлал огтхон ч биш, зайлшгүй авах шаардлагатай арга хэмжээ юм.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
19
|
|
0
|
18
|
|
0
|
35
|
|
0
|
28
|
|
0
|
35
|
|
0
|
42
|
Daily poll
|