A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
18
|
|
0
|
17
|
|
0
|
35
|
|
0
|
26
|
|
0
|
35
|
|
0
|
42
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 75 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 75 | |
|
Өчигдөр манай оронд коронавирусийн халдварын 15 дахь тохиолдол бүртгэгдсэн билээ. Харин өнөөдөр халдвартай хоёр иргэнээс 5 төрлийн шинжилгээ авахад коронавирусийн халдвар илрээгүй учраас ХӨСҮТ-өөс гарч, амралтын газрын тусгаарлалтад шилжүүлэхээр болсон талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Өнөөдөр 2 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байна. Таван төрлийн шинжилгээ хийхэд халдвар илрээгүй гэсэн сайн мэдээ байна. Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 6 иргэнээс халдвар илрээгүй. Өчигдөр ХӨСҮТ-өөс 65 иргэн гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн" гэв.
Мөн тэрээр "Франц иргэний биеийн байдал сайн байгаа бөгөөд түүний ажилладаг "Бадрах Энержи" компаниас 100 сая төгрөг хандивлалаа. Энэ тусламжийг ХӨСҮТ-д ажилладаг эмч нартаа эрх тэгш хуваарилахаар шийдлээ" хэмээн онцолсон юм.
Ийнхүү манай оронд коронавирусийн халдварын батлагдсан 15 тохиолдол, эдгэрсэн 4 тохиолдол бүртгэгджээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 10 улсад халдварын тархалт эрчимтэй явагдаж байна. Манай орны хувьд зөөвөрлөгдөн орж ирсэн 15 тохиолдол бүртгэгдсэн. Ажиглалтад 1530 хүн байна. Сүүлийн 24 цагийн байдлаар сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өвчлөл гарснаас хойш 36 мянга гаруй эмнэлгийн ажилтан халдвар авсан бөгөөд 100 гаруй нь нас барсан" гэв.
ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа "ОХУ-д өнгөрсөн 24 цагийн байдлаар 1000-аар нэмэгджээ. ХБНГУ-ын хувьд сүүлийн дөрвөн өдөрт халдварын тохиолдол буурсан" гэв.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
18
|
|
0
|
17
|
|
0
|
35
|
|
0
|
26
|
|
0
|
35
|
|
0
|
42
|
Daily poll
|