Эрүүл мэндийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Өнөөдөр 2 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байна. Таван төрлийн шинжилгээ хийхэд халдвар илрээгүй гэсэн сайн мэдээ байна. Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 6 иргэнээс халдвар илрээгүй. Өчигдөр ХӨСҮТ-өөс 65 иргэн гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн" гэв.
Мөн тэрээр "Франц иргэний биеийн байдал сайн байгаа бөгөөд түүний ажилладаг "Бадрах энержи" компаниас 100 сая төгрөг хандивлалаа. Энэ тусламжийг ХӨСҮТ-д ажилладаг эмч нартаа эрх тэгш хуваарилахаар шийдлээ" хэмээн онцолсон юм.