• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    59   |  
0

Хонконгийн далайн паркийн оршин суугчид Инь Инь, Лэ Лэ нарыг хос болгох гэж байгууллагын ажилчид 10 жил оролджээ. Гэсэн ч дорвитой үр дүнд хүрэлгүй өдий хүрсэн байна. 

Харин коронавирусийн улмаас тус парк  өнгөрсөн нэгдүгээр сараас хойш хаалгаа барьж, үйл ажиллагаагаа түр зогсоосон. Энэ хугацаанд хоёр хулсны баавгай ойртон дотносож эхэлсэн нь ажиглалтаар тогтоогджээ.  

Жил бүрийн гурваас тавдугаар сард хулсны баавгайн үржлийн үе тохиолддог тул энэ хугацааг далайн паркийн ажилчид анхааралтай ажиглаж байна. 

Тухайлбал, гуравдугаар сарын сүүлчээс эхлэн Инь Инь усанд илүү их цагийг өнгөрөөх болсон бол Ле Ле эргэн тойрондоо анхилуун үнэртэй тэмдэг үлдээж эхэлжээ

Одоогоор Инь Инь хээлтэй болсон эсэхийг хэлэхэд эрт байгаа ч ирэх зургадугаар сарын эхээр тодорхой болно гэж далайн паркаас мэдээллээ. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ