A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
18
|
|
0
|
17
|
|
0
|
35
|
|
0
|
26
|
|
0
|
35
|
|
0
|
42
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 67 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 67 | |
|
ОХУ-аас гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө орж ирсэн иргэний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ.
Ийнхүү манай оронд коронавирусийн 16 дахь батлагдсан тохиолдол бүртгэгдсэн байна.
Тус иргэнээс гуравдугаар сарын 28-нд шинжилгээ авахад халдвар илрээгүй ч давтан шинжилгээгээр коронавирусийн халдвар илэрлээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Дөрөвдүгээр сарын 07-нд сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 5 иргэний нэгнээс халдвар илэрлээ. Хойд хилээр гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө орж ирсэн тус иргэний давтан шинжилгээнээс халдвар илэрсэн юм. Харин ХӨСҮТ-д тусгаарлагдсан 14 хүний давтан шинжилгээнээс халдвар илрээгүй.
Тус халдвар илэрсэн хүнээс гуравдугаар сарын 28-нд шинжилгээ авахад халдвар илрээгүй ч дөрөвдгээр сарын 08-нд шилжих шөнө авсан давтан шинжилгээгээр коронавирусийн халдвар илэрлээ. Түүнийг ганцааранг нь тусгаарласан. Манай улсад коронавирусийн батлагдсан 16 дахь тохиолдол бүртгэгдлээ. ХӨСҮТ-д 177 хүн тусгаарлагдаж байна" гэв.
Мөн тэрээр "Нэг сайн мэдээтэй "Авиган" гээд коронавируст зориулан үйлдвэрлэсэн эмийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Япон улсаас захиалж авчраад ХӨСҮТ-д эмчилгээнд хэрэглэж эхэлсэн.
Японд үйлдвэрлэсэн энэ эмийг хурдан авсан. Ингэснээр коронавирусийн эсрэг дэлхий нийтэд хэрэглэж байгаа хамгийн сүүлийн үеийн эмийг Монгол Улс хэрэглэж байгаа гэдгийг хэлье" хэмээн онцолсон юм.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Сүүлийн 24 цагийн байдлаар 212 оронд коронавирусийн халдвар бүртгэгдсэн байна. Манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн 15 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 4 иргэн эдгэрсэн байна. 300 гаруй эмч, эмнэлгийн ажилтуунд тусгаарлалтад орсон байна. Япон улсад халдвар тархах эрсдэлтэй байгаа аж.
Хөл хорио тогтоосны улмаас 1.5 тэрбум хүүхэд гэртээ байна
ДЭМБ-ын төлөөлөгч О.Ариунтуяа "Сүүлийн 24 цагийн байдлаар АНУ-д өвчлөл 8 дахин нэмэгдсэн. Япон, Филиппин улсын нийслэл хотод халдвар эрчимтэй явагдаж байна. 1.5 тэрбум хүүхэд хөл хорио тогтоосон учраас гэртээ байгаа" гэв.
ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа "Турк улсад халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байна. Ухань хотод тогтоосон чанга хөл хориог цуцалсан" гэв.
Өнөөдөр 11:00 цагийн байдлаар:
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
18
|
|
0
|
17
|
|
0
|
35
|
|
0
|
26
|
|
0
|
35
|
|
0
|
42
|
Daily poll
|