• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    65   |  
0

Устаж болзошгүй нэг төрлийн ирвэсийн (clouded leopard) нялх зулзагыг Майамигийн амьтны хүрээлэн олон нийтэд анх удаа дэлгэлээ. Хоёрдугаар сарын 11-нд мэндэлсэн нялх төлүүдийг сүүлийн хоёр сар орчим олон нийтээс тусгаарлаж, эхтэй нь хамт үлдээжээ. 

Харин өнгөрсөн мягмар гарагт тэдний эрүүл мэндийг шалгаж, шаардлагатай вакцин хийсэн байна. Нялх ногуулууд эрүүл чийрэг өсөн торниж буйг амьтны хүрээлэнгээс мэдээлэв. 

Дашрамд дурдахад, монголчууд шилүүс, ирвэс зэрэг амьтны зулзагыг ногуул хэмээн нэрлэдэг байна. 

"Бидний хуваалцаж буй зураг таныг инээлгэж чадна гэж найдаж байна" хэмээн амьтны хүрээлэнгийн цахим хуудсанд тэмдэглэжээ. Энэ төрлийн ирвэс нь Хятад, Тайвань, Малайзын нутгаар өргөн тархаж байсан ч хууль бус ан агнуурын улмаас ховордож, устах аюулд ойрхон амьтны тоонд багтсан юм.

Нас биед хүрсэн энэ төрлийн ирвэс ихэвчлэн 13-23 кг жинтэй байдаг аж.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ