• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    76   |  
0

Эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүдийн олонхын саналаар бүхэлд нь баталлаа. Ингэснээр 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжих юм.  

Үүнд аж ахуйн нэгжүүдийг НӨАТ-аас татвараас чөлөөлөх, мөн иргэн, аж ахуйн нэгжийг Нийгмийн даатгалын шимтгэлээс зургаан сарын хугацаатай чөлөөлөх, 2020 оны хоёр болон гуравдугаар сарын орлого нь өмнөх оны мөн үеийнхээс 50 хувь болон түүнээс дээш хувиар буурсан ч ажлын байраа хадгалсан аж ахуйн нэгжид 200 мянган төгрөг олгох зэрэг дэмжлэг багтаж буй юм.  

Эдийн засгийг идэвхжүүлэх УИХ-ын тогтоолын төсөл эцсийн байдлаар хэрхэн хэрэгжихийг тоймлон хүргэж байна.  

НЭГ:  Үйл ажиллагаа нь доголдсон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийг нийгмийн даатгалын шимтгэлээс 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл зургаан сарын хугацаанд чөлөөлнө.  

ХОЁР: 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл зургаан сарын хугацаанд хувийн хэвшлийн ажилтан, албан хаагчдын (526 мянган хүн) цалин, хөлсөнд хувь хүний орлогын албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахгүй.  

  • Үүнд төсвөөс цалин авдаг албан хаагчид хамаарахгүй хэдий ч төрийн өмчийн их, дээд сургуулийн багш, ажилтнуудыг энэ чөлөөлөлтөд хамруулна.

ГУРАВ:  2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл зургаан сарын хугацаанд албан татвар ногдох орлогын дүн нь өмнөх татварын жилд 1.5 тэрбум төгрөгөөс бага албан татвар төлөгчдийг ААНОАТ-аас чөлөөлнө.

  • Үүнд ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийх, олборлох, ашиглах, тээвэрлэх, борлуулах, согтууруулах ундаа, тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох, газрын тосны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх, газрын тос хайх, олборлох, борлуулах үйл ажиллагаа хамаарахгүй.
  • Түрээсийн төлбөрийн хэмжээг бууруулсан ААН-үүдийн түрээсийн орлогод ногдуулах татварыг чөлөөлнө.  Тухайлбал, төвлөрсөн зах, худалдааны төвүүд, үйлдвэр үйлчилгээний газрууд, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтын байр, талбай хамаарна.

ДӨРӨВ:Хүүхдийн мөнгийг гурван сарын хугацаанд 10,000 төгрөгөөр нэмэгдүүлнэ. 

  • 0-18 хүртэлх насны хүүхдэд сард 30 мянган төгрөгийн мөнгөн дэмжлэг олгоно. Үүнд шаардлагатай 34.2 тэрбум төгрөгийн тодорхой хувийг сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбоотойгоор хэмнэсэн зардлаас гаргана.

ТАВ: Коронавирусээс сэргийлэх хорио цээрийн дэглэм хэрэгжүүлсэнтэй холбогдуулан үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа боловч ажлын байраа хадгалсан хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн ажилтан бүрт гурван сарын хугацаанд сар бүр 200,000 төгрөгийг шууд олгоно.

  • Үүнд  хорио цээрийн дэглэм хэрэгжүүлсэнтэй холбогдуулан энэ оны хоёр болон гуравдугаар сард орлого нь 2019 оны мөн үеэс 50 ба түүнээс дээш хувиар буурсан аж ахуйн нэгжүүд хамаарна.

ЗУРГАА:ЖДҮХС-ийн хөрөнгийг нэмэгдүүлнэ. Барьцаа хөрөнгийн дутагдалтай ААН-д зээл олгоно. 

ДОЛОО:Хүнсний улаанбуудай, үрийн улаанбуудай, бүх төрлийн хүнсний будаа (цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад), элсэн чихэр, ургамлын тосны импортыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас гуравдугаар  сарын 1-нээс зургадугаар сарын 30-ны өдрийг хүртэл чөлөөллөө.  

TAGS





Холбоотой санал болгох мэдээ