• Lead the way ...
         
20
2025
May
Daily poll
(Нийт санал: 195)
6.67%
93.33%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    137   |  
0
 

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс дөрөвдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 25 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 94 гомдол мэдээллийг шалгажээ. Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. 

Ажиллагаанд одоогоор 70 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 540 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 33 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналыг прокурорт шилжүүлсэн аж. Одоогоор ажиллагаанд 498 хэрэг шалгагдаж байна хэмээн АТГ-аас мэдээллээ. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ