• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    80   |  
0
 

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Ажилчны гудамжинд байрлах Гурвалжингийн хос гүүрний зүүн талын гүүрийн хэсэгт том оврын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн их байдгаас шалтгаалан хэв гажилтын заадасд эвдрэл гарсан.

Тодруулбал, дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 22:00 цагаас дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, хэв гажилтын заадас засварын ажлыг хийж гүйцэтгэнэ.

Засварын хугацаанд гүүрийг бүрэн хаахгүй нэг урсгалд сөрөг хөдөлгөөнөөр зорчихоор зохион байгуулалтыг хийх тул зорчигч та бүхэн замын ачааллыг тооцон хөдөлгөөнд оролцоно уу.

1989 онд ашиглалтад орсон Гурвалжингийн гүүр нь 108 метр урт, 28.5 метрийн өргөн, төмөр бетон хийцтэй бөгөөд  2007 онд ээлжит засвар хийж байжээ.

Эх сурвалж: Нийслэлийн Авто замын хөгжлийн газар

TAGS





Холбоотой санал болгох мэдээ