• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    91   |  
0

Япон улсын засгийн газар энэ оны эхээр ганцаардлын яамтай болох шийдвэр гаргаж ерөнхий сайд Ёшихидэ Суга тус яамны сайдаар Тэцүши Сакамотог томилж жил тутамд буурч буй төрөлтийн тоог нэмэгдүүлэх, ганцаардмал хүмүүсийн сэтгэл санаа, нийгэмд эзлэх орон зайн асуудлыг дэмжих ажиллахыг үүрэг болгосон талаар  Japan Times мэдээлж байсан юм.

"hikikomori," буюу нийгмийн харилцаанаас тусгаарлагдах, ганцаардмал байдал нь Японы нийгмийн хувьд хамгийн том асуудал байсаар ирсэн. Тодруулбал, эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү  сэтгэл гутралд амархан өртдөг нь тэдний амиа хорлолтын  шалтгаан болдог байна.

Тиймдээ ч энэ асуудлыг шийдвэрлэхээр зохион бүтээгч, сэтгэл засалчид олон шийдлүүдийг санаачилж иржээ. Тухайлбал, инженерүүд ганцаардсан хэн нэгний гараас хөтлөх, тайтгаруулдаг робот зохион бүтээсэн бол  өөр нэгэн хүн зүгээр л хамт байсны төлөө мөнгө төлдөг үйлчилгээ хүртэл нэвтрүүлжээ.

Цар тахлын үеэр амиа хорлолт нэмэгджээ

Цар тахлын дэгдэлтийн үеэр хүмүүсийн нийгмийн харилцаанд орох эрэлт нь урьд хожид байгаагүйгээр нэмэгдэж, 2020 онд тус улсын иргэдийн амиа хорлолт сүүлийн 11 жилд тохиогоогүйгээр нэмэгдсэн үзүүлэлт гарчээ.

2020 оны арваннэгдүгээр сард Японы үндэсний цагдаагийн газрын мэдээлснээр амиа хорлосон хүмүүсийн тоо COVID-19-өөс үүдэх нас баралтыг давсан байна. Тухайн сард 2,153 хүн амиа хорлосон бол ковидоор нас барсан хүний тоо 1,765 хүн байсан аж.  Өнгөрсөн аравдугаар сарын амиа хорлолтыг харьцааг аваад үзвэл 879 эмэгтэй амиа хорлосон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 70 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Япон улсын ганц бие эмэгтэйчүүдийн тоо нэмэгдсээр байгаа төдийгүй, тогтвортой ажил эрхэлдэггүй нь үүний шалтгаан болдог хэмээн Мичико Уэда Япон дахь амиа хорлолтыг судалдаг профессор BBC-д өгсөн ярилцлагадаа дурдсан юм.

Судалгаагаар ганцаардал нь зүрхний өвчин, зөнөгрөл, идэх эмгэгийг үүсгэдэг аж.

Тус яамны анхны сайд энэ сарын сүүлээр холбогдох асуудлыг хэлэлцэх, дорвитой бодлого боловсруулахаар үндэсний хэмжээнд форум зохион нэн яаралтай байгуулахаар зэхэж байна.

Ийм төрлийн яам Их Британид анх байгуулагдаж байв. 2017 онд Их Британийн 8 сая гаруй иргэн үргэлж ганцаарддаг гэсэн судалгааны “ганцаардлын яамыг” байгуулжээ. Харин өдгөө Австрали улс бас “ганцаардлын яамтай” болохоор судалж буй аж.  

Эх сурвалж: Insider.com

TAGS