A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
45
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 120 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 120 | |
|
Дэлхийн эдийн засгийн форумийн хийсэн судалгаагаар цар тахлын дэгдэлт нь жендэрийн тэгш байдлыг хангахын төлөөх дэлхий нийтийн хичээл зүтгэл, ахиц дэвшлийг ухраасан байна. 2021 оны байдлаар дэлхийн улс орнууд дахь жендерийн ялгаатай байдлыг арилгахад 133 жил болно шаардлагатай гэж дүгнэжээ.
Дэлхийн эдийн засгийн форум нь 2006 оноос эхлэн жендэрийн тэгш байдлын ахицын индексийг судалж эхэлсэн аж. Жендэрийн тэгш байдлын ахицыг эдийн засгийн оролцоо болон боломж, боловсролд хамрагдалт, эрүүл мэнд, амьдрах чадамж, улс төрийн эрх мэдэл гэсэн 4 түлхүүр үзүүлэлтээр хэмжиж иржээ. Энэ жилийн тайлан буюу дэлхийн 156 орны дунд хийгдсэн судалгаагаар жендэрийн тэгш байдлын ялгаа 68 хувиар хаагдсан байна. Хэрэв энэ байдлаар ухрах аваас дэлхийн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хүйсийн тэгш байдлын тэнцвэр хангагдах хүртэл 133,4 жил шаардана гэсэн дүгнэлт гарчээ.
Цар тахлын нөлөөлөл нь тус үр дагаврын тэн хагасыг эзэлж буй юм. Тодруулбал, ковидын үеэр дэлхийн хэмжээнд ажил эрхэлж буй эмэгтэйчүүдийн 5 хувь нь ажлын байраа алдсан бол эрчүүдийн 3.9 хувь нь ажилгүй болжээ. Цаашлаад, удирдах шатанд ажиллаж буй эмэгтэйчүүдийн тоо ихээр буурсан нь жендэрийн тэгш бус байдао арилж буй ахиц 1-2 жилээр ухарсан үзүүлэлт юм.
Цар тахлын дэгдэлт дижитал шилжилт, автоматжуулалтыг түргэтгэж хөдөлмөрийн зах зээл дэх эмэгтэйчүүдэд хамааралтай олон зуун ажлыг байрыг үгүй хийсээр байна.
Учир нь эмэгтэйчүүд үүлэн тооцоолол, инженерчлэл, өгөгдөл судлал, хиймэл оюун ухаан хөгжүүлэлт зэрэг технологийн салбарын ажиллах хүчний ердөө 3-аас доош хувийг бүрдүүлдэг. Мөн эрүүл мэндийн хямралын энэ үед сургууль, цэцэрлэг хаагдсанаас болж, эмэгтэйчүүдийн ажлыг ачаалал, стресс үлэмж нэмэгджээ.
Тэгш бус байдлыг ялгааг үнэлэх 4 гол үзүүлэлтээс улс төрийн эрх мэдэл хамгийн бага ахиц гарсан буюу өнгөрсөн оны тайлантай харьцуулахад 2,4 хувиар ялгаа нь нэмэгдсэн байна. Судалгаанд хамрагдсан нийт улсуудад эмэгтэйчүүдийн парламентын төлөөлөл ердөө 25,7 хувь буву 35,500 эмэгтэй төлөөлөл байгаа бол 22,5 хувь буюу 3,400 эмэгтэй яамдын сайдаар ажиллаж буй аж. Энэ хурдаар бол эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоо, эрх мэдлийн зааг тэнцвэржих хүртэл 145,5 жил шаардагдана гэж дүгнэжээ.
Харин эзийн засгийн оролцооны үүднээс аваад үзэхэд дэлхий нийтэд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хүйсийн энэ тэнцүү байдал тэнцвэртэй болох хүртэл 257,2 жил шаардагдах аж. Харин онцлууштай нэг үзүүлэлт бол боловсролд тэнцүү хамрагдалтын хувь хэмжээ юм. Хамгийн сүүлийн жинлэсэн үзүүлэлтээр боловсролд хамрагдалтын тэгш бус байдал 96.3 хувиар буурсан буюу ялгаа арилахад тун ойртсон үзүүлэлт гарчээ. Энэ хурдаар бол 13 жилийн дараа гэхэд дэлхий нийтэд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн боловсролын ялгаатай байдлыг үгүй хийхэд 13 жил шаардлагатай. Өдгөө 30 улсад энэ ялгаа хэдийн арилсан байна.
Өнгөрсөн 12 жилийн хугацаанд Исланд улс жендэрийн тэгш байдлыг хамгийн сайн хангасан улсаар удаа дараа шалгарсан юм.
Дэлхийн эдийн засгийн форумын санал болгосноор жендэрийн тэгш байдлыг хангахын тулд нийгмийн халамжийн салбарын төсвийг нэмэгдүүлж, эрэгтэй эмэгтэй хүмүүст тэгш ажил, амралтын хугацааг, цалинг энэ тэнцүү олгох бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн юм. Түүнчлэн жендэрт суурилсан мэргэжлийн ялгааг арилгах бодлого болон арга туршлагыг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа аж. Эцэст нь энэхүү тайлан ажилтнуудын карьерийн ахицыг хангах, чадавхжуулах ажилд авах, албан тушаал дэвшүүлэхэд хүйсийн ялгаварлал, соёлын өрөөсгөл хандлагыг арилгах бодлого баримтлах нь нэн чухал болохыг сануулсан юм.
Эх сурвалж: DW.COM
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
45
|
Daily poll
|