A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
45
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 105 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 105 | |
|
Зүрх судасны өвчлөл бол нас баралтын хамгийн түгээмэл шалтгааны нэг буюу дэлхий дахинд таван хүн тутмын нэг нь насан туршдаа зүрхний өвчнөөр өвчилдөг байна. Муу мэдээ гэвэл зүрхний хүндэрсэн өвчнийг анагаах цор ганц арга бол эрхтэн шилжүүлэх мэс засал байдаг. Ихэнх тохиолдолд зүрх шилжүүлэн суулгах шаардлага хангахгүй, олдоц тун ховор тул өвчтөнүүд суулгах эрхтэн олдох хүртэл чамгүй урт хугацааг хүлээх шаардлагатай болдог. Эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай өвчтөнүүдийг эрүүл мэндийн асуудлыг шийдэхээр Францын компани Кармат нь эрхтний донор олдох хүртэл зүрхийг орлох чадамжтай “бүрэн хиймэл зүрх”- зохион бүтээжээ. Хүний зүрхтэй яг ижил хэлбэртэй, 4 кг жинтэй тус зохиомол эрхтэн 2 зайгаар ажилладаг бөгөөд нэг удаагийн цэцэглэлтээрээ 4 цаг орчим ажиллах чадамжтай аж.
Хүлээн авагчууд нь цусны даралтыг хэмжиж, хариу урвал үзүүлэх алгоритм нь цусны эргэлтийг тухайн эгшинд хянадаг байна. Кармат компанийн гүйцэтгэх захирал Stéphane Piat CNN-д өгсөн ярилцлагадаа энэ яг л хүний зүрх шиг ажиллана, хэрэв та алхвал цусны эргэл ихсэж, харин та суух, амрах үед цусны урсгал эргэлт удааширна” гэжээ.
Тус төхөөрөмжийн хүний цусны хүрэлцэх хэсэг нь хүний эрхтэнд ямар нэг гаж нөлөөгүйгээс гадна, сөрөг хариу урвалын эрсдэлийг бууруулдаг. Тус эрхтэнг өвчтөний биед нэгэнт суулгасан тохиолдолд арчилгаа, эмчилгээ шаардагдахгүй аж.
Зах зээлд нийлүүлэхэд бэлэн
Өнгөрсөн арванхоёрдугаар сард тус компани CE marking лиценз буюу европын холбооны зах зээлд нийлүүлэх эрхээ авснаар 19 өвчтөн тус төхөөрөмжийн туршилтын хувилбарыг хүлээн авсан байна. Харин өнгөрсөн сард АНУ-ын хүнс, эмийн үйлдвэрлэлийн холбооноос тус улсад техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулах эрхээ авсан байна. Кармат цоо шинэ бүтээлээ ирэх зургаадугаар сарын сүүлээр Герман улсын зах зээлд борлуулахаар зэхэж буй бөгөөд энэ оны эцсээр гэхэд 20 зүрх бүтээсэн байхаар төлөвлөж буй бөгөөд нэг зүрх 160,000 евро /190,000 ам.доллараар/-оор эмнэлгүүдэд нийлүүлэх аж. Тэдний үйлдвэрлэж эхэлсэн хиймэл зүрхний одоогийн дизайн нь эрэгтэйчүүдэд яв цав таар буй ч эмэгтэй хүнд ялимгүй томдож байна.
Кармат компанит 2008 онд байгуулагдсан хэдий ч үүсгэн байгуулагчдын нэг Францын алдарт мэс заслын эмч Alain Carpentier тэртээ 25 жилийн өмнөөс хиймэл зүрх зохион бүтээх судалгаагаа эхлүүлжээ.
Тус компани өдгөө 190 гаруй ажилтантай бөгөөд 250 сая еврогийн хөрөнгө оруулалт босгоод амжжээ. Сонирхуулахад зах зээлийн судалгааны IDTechEx компанийн үзэж буйгаар 2030 он гэхэд зүрх судасны өвчлөлийн шийдэх технологийн зах зээлд 40 тэрбум ам.доллараар үнэлэгдэж гэж үзээд буй.
Эх сурвалж: CNN
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
45
|
Daily poll
|