A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
41
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 100 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 100 | |
|
Он жилүүд ард хоцорч, хүн төрөлхтөн олон зууныг туулжээ. Эрин зуун болгон өөрийн гэсэн онцлогтой, өвөрмөц нээлтүүдтэй. Бид түүхийн хичээлээр дамжуулж чулуун, хүрэл, төмөр зэвсгийн үеийн талаар тодорхой мэдлэг мэдээлэлтэй болсон. Тэгвэл бид яг одоо чухам ямар эрин үед амьдарч байна вэ? Одоогийн эрин зуун түүхийн шаргал хуудсанд ямар байдлаар бичигдэх бол, ямар онцлог шинжээрээ сийлэгдэх бол. Та энэ талаар бодож үзэж байв уу?
Хэд хоногийн өмнө Сан Диего дахь Калифорнийн их сургуулийн эрдэмтэд хүрэл ба төмрийн эрин үеэс хойшхи өнөөгийн үеийг хуванцарын эрин үе гэж нэрлэж магадгүй гэх дүгнэлтээ албан ёсоор зарлалаа. Тэд одоогийн эрин үеийг ийн нэрлэхэд бүрэн үндэслэлтэй, ирээдүйд палентологичид газрын давхаргыг судалснаар одоогийн бидний аж төрж байгаа эрин үеийг хуванцарын үе гэж нэрлэх нь гарцаагүй хэмээн тайлбарлажээ.
Учир нь газрын гадаргуугаас их хэмжээгээр олдож буй үлдэгдэл хуванцар хог хаягдалтай чулуужсан олдворууд үүнийг нотлох юм байна.
Эрдэмтэд Калифорнийн эрэг орчимд судалгаагаа хийсэн аж. Тэд 1945 оноос хойш дэлхийн нийт хуванцар хог хаягдлын хэмжээ жилээс жилд улам өсөн нэмэгдэж байгааг онцолж байгаа юм.
Газрын гадаргаас олдсон хуванцар хог хаягдлуудын дийлэнх нь хувцсанд хэрэглэгддэг нийлэг даавуу байсан нь бичил хуванцарууд далайн усанд элбэг тархсаныг харуулж байна.
Өнгөрсөн 80 жилийн хугацаанд хуванцарын гаралтай бүтээгдэхүүний хэрэглээ 15 жил тутамд хоёр дахин нэмэгджээ.
Судалгааны багийг удирдсан Калифорнийн Сан Диегогийн их сургуулийн Скриппс хүрээлэнгийн Далайн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Женнифер Брэндон хэлэхдээ: "Бидний хуванцарыг шүтэх үзэл бидний хэрэглээд хаясан хуванцар хаягдлуудад шингэн үлдэж байна. Энэ нь мэдээж далайн амьтдад хор хөнөөлтэй. Олдворуудаас хуванцар хаягдал илэрч байгаа нь бүүр ч ноцтой асуудал. Бид сургуульд түүхийн хичээлээр чулуун, хүрэл, төмрийн эриний тухай үздэг. Өнөө үеийг хуванцарын эрин гэж нэрлэх үү? Маш аймшигтай зүйл. Бидний хойч үе энэ үеийг мөнхөд дурсах байх аа” гэжээ.
Тэрээр жил бүр олон мянган тонн хуванцар хог хаягдал байгальд замбараагүй хаягдсаар байна. Микропластик буюу бичил хуванцар далайн ёроолоос уулын оргил, Арктикийн агаар дээр хүртэл тархжээ. Энэ нь хуванцарын бохирдол нь дэлхийг бүхэлд нь хамарсан болохыг нэмж дурджээ.
2010 онд хийсэн судалгаанаас харахад далайн гүнд 10 сантиметр квадрат тутамд 40 сантиметрийн хэмжээтэй хуванцарын үлдэгдэл оногдож байжээ. Үүний гуравны хоёр нь хуванцар утас, тавны нэг нь бусад төрлийн хуванцар, аравны нэг нь хуванцар хальс байв.
Таныг хувцсаа угаахад хүртэл хувцасны материалын орцонд орсон нийлэг даавуу усыг маш ихээр бохирдуулдаг гэж бод доо. Тухайлбал, нэг хувцас угаахад 700 мянган бичил хуванцар ялгардаг байна.
Хүн төрөлхтөн жилд идэж байгаа хоол хүнсээрээ дамжуулж дунджаар 50 мянган бичил хуванцар хэрэглэдэг гэж үздэг. Үүнийг хүний биед хортой эсэхийг одоо хүртэл тогтоогоогүй. Хэдийгээр эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө нь тодорхойгүй боловч бичил хуванцар нь их хэмжээний хорт бодис ялгаруулж, эд эсэд нэвтрэх магадлалтайг эрдэмтдийн зүгээс онцолж буй юм.
Хуванцар хог хаягдлын улмаас хүрээлэн буй орчин бохирдох нь жилээс жилд нэмэгдсээр байна. Ингэж бохирдох нь газрын экосистемд ноцтой хохирол учруулж болзошгүй гэдгийг ч тэд сануулж байна.
Эх сурвалж: The Guardian
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
41
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|