A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
51
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 77 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 77 | |
|
“Нэг хором”, “Зөв тусгал”, “Яараад яах вэ дээ”, “Дураараа биш дүрмээрээ” эдгээр үгсийг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Олон нийтэд хүрсэн эдгээр ажил бол ЦЕГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн нийгмийн маркетингийн үр дүн юм. Тус хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуягтай ярилцлаа.
-Танайхаас хэрэгжүүлж буй аянуудын нэршил хүний анхааралд өртөж, сэтгэлд хоногшихуйц сонирхолтой байдаг. Нэр өгөхөд хэнээс зөвлөгөө авдаг вэ?
-Манай Урьдчилан сэргийлэх хэлтэс олон нийтэд чиглэсэн мэдээлэл сурталчилгааны ажил, нөлөөллийн акц явуулдаг. Маркетингийн шинжлэх ухаанаар бол байгууллагуудын олон нийтэд мэдээ мэдээлэл хүргэх, мэдээллийг боловсруулах маркетингийн жишгээс суралцахын хажуугаар зохион байгуулж байна.
Тухайлбал, энэ оны хувьд хулгайн гэмт хэрэг их гардаг хоёрдугаар сард “Та сэргийлж чадна”, хоёрдугаар сард хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Нэг хором”, дөрөвдүгээр сард залилангаар “Залилан нэгдсэн арга хэмжээ”, тавдугаар сард хүүхдийн гэмт хэрэгтэй урьдчилан сэргийлэх чиглэлээр “Зөв тусгал”, 6-7 дугаар сард зам тээврийн осол гэмтлийг бууруулах чиглэлээр “Яараад яах вэ дээ” аяныг зохион байгуулсан. Харин 9-10 дугаар сард “Дураараа биш дүрмээрээ” аяныг үргэлжлүүлэн явж байна. Бид аяны нэршлийг өгөхдөө монгол хэл шинжлэлийн багш, эрдэмтэдтэй хамтран ажилладаг.
-Танай хэлтэс маркетеруудтай хэрхэн хамтарч ажилладаг вэ?
-Бид гэмт хэрэгтэй тэмцдэг, мөрдөн шалгадаг, илрүүлэн тогтоодог хүмүүс болохоос биш маркетинг хийдэг хүмүүс биш л дээ. Аяныг зохион байгуулахад мэдээж маркетеруудын үүрэг оролцоо их байсныг онцлох нь зүйтэй. Манай хэлтэс компанит ажил зохион байгуулдаг агентлаг, контент боловсруулдаг продакшнтай хамтарч ажиллаж консепцоо гаргадаг. Асуудал болгон дээр ямар агуулга, удирдамж гаргавал иргэдэд илүүтэй хүрэх вэ гэдгээ ярилцдаг. Улмаар ямар өнгө, будаг, дүрслэл, үйл ажиллагааны төлөвлөгөөгөөр хүмүүст хүргэх талаар маркетеруудтай хамтран ажиллаж брэндингээ гаргадаг.
“Монголын үндэсний маркетингийн холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр, Удирдах Зөвлөлийн дарга Ж.Золзаяа нараас мэргэжил, арга зүйн дэмжлэг авдаг. Тус холбоо байгууллагуудтай холбож өгөх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэхээс гадна бидэнд сургалт хийж байсан. Эдгээр хамтын ажиллагааны үр дүнд манай ажил иргэдэд хүрч чадсан.
-Тухайн аяны чиглэлийг хугацаатай нь хэрхэн уялдуулдаг юм бэ. Мэдээж судалгаан дээр суурилах байх, тийм үү?
-Аливаа хүн гэмт хэрэг, зөрчил буураасай гэж бодно. Тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухайлбал хулгай дээрэм, булаалт, хүчин, залилан байгаль орчин, авто машинтай холбоотой олон төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухайд манай цагдаагийн байгууллага судалгаа сайтай.
Энэ сард хэчнээн гэмт хэрэг гарч болзошгүй, түүний хэдий хэмжээнд бууруулах гэх зэргээр судалгааны нөхцөл байдалд үнэлгээ хийсний үндсэн дээр тухайлсан нэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулья, уг гэмт хэргийг үйлдэж буй арга хэлбэр нь ямар байна, голдуу хаана хэзээ үйлдэгдэж, ямар насны хүн үйлдэж ямар насны хүн хохирч байна гэдгийг судалчихсан байдаг. Түүнээс биш шууд л за өнөөдөр гэр бүлийн хүчирхийлтэй тэмцэх чиглэлээр аян зохион байгуулья гэдэггүй. Гуравдугаар сард жишээ нь байгаль орчин, зам тээврийн компанит ажил хийгээд нэмэргүй. Энэ үеэр голдуу иргэдийн эрүүл мэндийн халдашгүй байдал буюу танхайрч зодолдох гэмт хэргийн эсрэг аяныг зохиодог.
20 бүлгийн 300 гаруй хэрэг дотроос сард нэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аяныг зохион байгуулахад жилд 12 хэргээс урьдчилан сэргийлж чадна. Өөрөөр хэлбэл нийт гэмт хэргийн тэргүүлэх зэргийн дийлэнх буюу хамгийн их үйлдэгддэг гэмт хэргүүдийг таслан зогсоох чиглэлээр бид ажилладаг.
-Иргэдэд хүрэхийн тулд олны танил хүмүүсийг татан оролцуулдаг. Энэ нь хэр үр дүнтэй байдаг вэ?
-Тодорхой төрлийн гэмт хэргүүд тухайлбал хар тамхи, зам тээврийн осол, дээрэм зодоон зэрэг сэдвүүдийн хүрээнд ямар хүнээр мессеж өгвөл иргэдэд хүрч чадах вэ гэдэгт анхаарлаа хандуулдаг. Тийм учраас олон нийтэд хамгийн их нөлөөлөх хүмүүсийг сонгодог. Тухайлбал дээрэм зодооны гэмт хэргийн эсрэг спортынхныг, ёс суртахуун, соёлын шинжтэй асуудал дээр зөвхөн урлаг спорт гэхгүй улс төрчдийг ч татан оролцуулдаг. Тухайн олны танил хүний онцлогт нь тохирсон мессэж л олж хэлүүлэхийг зорьдог. Түүнээс биш айхтар сонгон шалгаруулалт зарлаад байдаггүй.
-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийг ахалж байгаа хүний хувьд Нийгмийн маркетингийн ач холбогдлыг хэрхэн харж байна?
-Нийгмийн маркетинг зөвхөн манай орон гэлтгүй даяаршиж буй нийгэмд чухал байр суурь эзэлдэг. Төр, иргэн, ИНБ хамтарч тасралтгүй арга хэмжээ зохион байгуулж байж иргэдийн ойлголт хандлага, нийтийн ухамсар дээшилнэ. Тэгэхгүй бол нийтийн ухамсрыг дээшлүүлэх ажил өөрөө удааширалтай. Аливаа нэг байгууллага ч юм уу олон нийтээрээ хамтарч нийтийн ухамсарыг дээшлүүлэхэд чиглэсэн аян, арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулах хэрэгтэй.
-Тэгвэл маркетерүүдийн хувьд?
-Маркетеруудын хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд хийж хэрэгжүүлж буй нийгмийн маркетингийн ажил харьцангуй бага байгаа нь ажиглагддаг. Энэ нь ихэвчлэн бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдагтай холбоотой байх. Маркетерууд цаашид нийгмийн маркетингийн чиглэлд улам идэвхтэй оролцох хэрэгтэй. Түүнчлэн төрийн байгууллагуудын зүгээс ч ажил үйлчилгээгээ нийгэмд хүргэхийн тулд маркетингийн байгууллагтай хамтарч ажиллах нь зүйтэй.
-Дээрх аянуудын үр дүнг товчоор дүгнэвэл?
-Манай хэлтсээс зохион байгуулсан 17-18 аян бүгд эерэг буюу буурсан үзүүлэлттэй гарсан. Өөрөөр хэлбэл өнгөрсөн хугацаанд гэмт хэрэг 10-50 хувь хүртэл буурсан. Иргэд манай үйл ажиллагааг ихэд дэмжиж байгаа. Иргэдийн дэмжлэг байна гэдэг олон нийтийн хандлага тодорхой хэмжээгээр өөрчлөгдөж байна гэсэн үг. Тиймээс бид тавьсан зорилгодоо хүрсэн гэж боддог.
-Ярилцсанд баярлалаа.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
51
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|