A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
27
|
|
0
|
32
|
|
0
|
45
|
|
0
|
40
|
|
0
|
46
|
|
0
|
44
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 101 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 101 | |
|
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төсөвт тодотгол хийх талаар уриалгадаа дурдсан. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэлхий нийтийг түгшээсэн цар тахлын үед авах арга хэмжээний талаар танилцуулсан билээ. Үүгээр таван их наяд төгрөг шаардлагатай байгаа ч эх үүсвэр нь тодорхойгүй буй юм. Энэ мэт асуудлаар эдийн засагч М.Сугартай ярилцлаа.
-Монгол Улсын эдийн засаг өнөөдрийн байдлаар ямархуу түвшинд байна вэ. Төсвийн орлого тасарсан зэрэг асуудлыг эдийн засагч хүний хувьд уншигчдад ойлгомжтой тайлбарлаж өгч болох уу?
-Манай улс олж байгаа орлогынхоо дийлэнхийг уул уурхайгаас олдог. Энэ орлогынхоо ихэнхийг үйлчилгээний салбарт зарцуулж байна. Үйлчилгээний салбарт манай ажиллах хүчний 60 хувь бүрдэж байгаа.
Коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлж тогтоосон хөл хорионы үеэр үйлчилгээний салбар хамгийн их өртөж, хохирол амсаж байна. Үндсэндээ өнгөрсөн нэгдүгээр сарын 27-ноос ихэнх үйлчилгээний салбар тэг зогсолт хийчихлээ. Ийм үед энэ салбарт ажиллаж байгаа ажиллагсад, орлогоо олдог жижиг, дунд бизнес эрхлэгчид өрхүүд хүнд нөхцөл байдалд орж байна.
Он гарсаар эхний хоёр сарын байдлаар Нэмэгдсэн өртгийн орлогын албан татварын орлого 25 хувиар буурсан байсан. Энэ бол борлуулалтын орлого гэсэн үг. Ингэхээр дийлэнх байгууллагын гаргаж байгаа зарлага нь олж байгаа орлогоо нөхөж чадахгүй байна гэж ойлгож болно.
Энэ бол санаа зовоосон асуудал. Улсын төсвийн гуравдугаар сарын үзүүлэлт энэ долоо хоногт гарах байх. Тэндээс манай эдийн засаг хэр дордсон тухай тодорхой харагдана.
-Улсын төсвийн орлого он гарсаар эхний хоёр сарын байдлаар 275 тэрбум төгрөгөөр тасарсан гэх мэдээллийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өгсөн. Эндээс төсөвт тодотгол хийх хэрэгцээ шаардлага үүссэн гэсэн үг үү?
-Эдийн засагч хүний нүдээр тоон үзүүлэлтийг харахад, төсөвт тодотгол хийх шаардлага үүссэн. Төсвөө тодотгохгүйгээр өдийг хүртэл нийгмийн хүлээлтийг харгалзаж үзэхгүйгээр явж байгаад ямар нэг шалтгаан байхыг үгүйсгэхгүй.
Гэхдээ тоон үзүүлэлтүүдээ харах нь зөв болов уу. Төсвөө тодотгохдоо ажлын байр, амьжиргаа, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг 3-4 сар үргэлжлүүлэн бизнесээ авч явах нөхцөл байдлыг харгалзан дэмжих бодлого зайлшгүй хэрэгтэй.
Он гарсаар эхний хоёр сарын байдлаар Нэмэгдсэн өртгийн орлогын албан татварын орлого 25 хувиар буурсан байсан. Энэ бол борлуулалтын орлого гэсэн үг. Ингэхээр дийлэнх байгууллагын гаргаж байгаа зарлага нь олж байгаа орлогоо нөхөж чадахгүй байна гэж ойлгож болно. Энэ бол санаа зовоосон асуудал.
-Тэр нь ямар бодлого юм бол?
Коронавирусийн тархалтаас үүдсэн хямралыг эдийн засгийн бусад асуудалтай харьцуулах боломжгүй. 2008-2009 оны эдийн засгийн хямрал банкны салбар хэт их муу зээл гаргаснаас болж байсан. Энэ удаагийнх бол бүх хүнийг аль болох гэртээ бай гэсэн, ихэнх бизнесүүд хаалттай байгаа учраас уламжлалт эдийн засгийн хямрал биш гэсэн үг. Нөхцөл байдлаас харахад дэлхий нийтэд эдийн засгийн хямрал болох нь тодорхой байна.
Хямралын үед гурван тулгуурт эдийн засгийн бодлого хэрэгтэй. Энэ бодлогыг цогцоор нь хэрэгжүүлэхийн тулд аль нэгийг нь орхигдуулж болохгүй. Гурвуулаа зэрэг хэрэгжиж байж эдийн засгийн хямралаас урьдчилан сэргийлж, хүндрэлийг хохирол багатай даван туулна. Хамгийн түрүүнд, ажлын байрыг хэвээр хадгалах. Ажлын байрыг цомхотгоно гэдэг тухайн ажилтан, компанидаа цаашилбал нийгэмдээ асар их хор хөнөөлтэй.
Ажилгүй болсон хүн өөр ажил хайна, орлого тасарна, үүнийг дагаад эдийн засгийн бүх үзүүлэлт буурна. Тиймээс ажилтныг хамгаалах бүх талын бодлого нэг тулгуур. Жижиг, дунд бизнесийг яг одоо байгаа байдлаар нь дампууруулалгүйгээр хадгалж үлдэх ёстой. Жирийн үед дэлхий дахинд жилд аж ахуйн нэгжүүдийн 10 хувь дампуурч байдаг.
Энэ бол бизнесийн зарчим. Харин энэ удаагийнх өөр. Аж ахуйн нэгжүүдээс гарч байгаа тогтмол зардлыг ямар нэг байдлаар царцаах, дэмжлэг үзүүлэх нь хоёр дахь тулгуур. Гурав дахь нь банкны системээр дамжуулж, мөнгөний нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх ёстой.
Хэрэв энэ нийлүүлэлтийг тасалдуулчихвал эдийн засаг хумигдаад хор хохирол нь хэд дахин нэмэгдэх аюултай. Энэ гурван тулгуурт бодлогыг ямар нэг байдлаар тасалдуулахгүй, бэхжүүлээд явбал манай эдийн засаг хамгаалагдаад явна.
-Таны саяын дурдсан арга хэмжээг авахаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн баасан гарагт мэдэгдсэн. Энэ арга хэмжээнүүдийг авснаар аж ахуйн нэгжүүдийг дампуурахаас сэргийлэх, ажилгүйдлыг нэмэгдүүлэхгүй байхад чухал ач холбогдолтой болсон гэж олон нийт харж байна. Гэхдээ эдгээр арга хэмжээнд зарцуулах мөнгөний эх үүсвэр тодорхойгүй байна шүү дээ?
-Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхэд 5.1 их наяд төгрөгийн төсөв гарна гэсэн. Энэ бол урд өмнө нь Монгол Улсын түүхэнд хийгдэж байгаагүй арга хэмжээ. Цагаа олсон шийдвэр. Засгийн газрын шийдвэрээс харахад, ажилтнууд болон хүүхдүүдэд ирж байгаа мөнгөн орлого нэмэгдэж байгаа. Бусад таван шийдвэр нь зардал, татаасыг царцаасан байсан.
Гэхдээ энэ 5.1 их наяд төгрөгийг ямар эх үүсвэрээс авч хэрэгжүүлэх долоон арга хэмжээнд яаж хувааж байгаа юм, зах зээлд оруулах бэлэн мөнгө нь хэд байна вэ гэдэг нь тодорхойгүй. Дэлхийн зарим улсад бизнесийнх нь орлого 20-25 хувиар буурсныг нотолж чадвал тухайн байгууллагын ажилтнуудын цалинг улс 80-90 хувийг нь дааж байгаа юм билээ.
Нэг ёсондоо ажилтнаа хамгаалах, цаашлаад өрхөд нөлөөлөх бодлогоо хамгаалж байна. Харин манайд гурван сарын хугацаанд сар бүр 200 мянган төгрөг өгчихөөд татварыг зургаан сар тэглэчихлээ. Гэтэл тухайн байгууллагын тогтмол зардал гарсан хэвээр л байгаа. Энэ зардлыг хэрхэх вэ гэдэг нь тодорхойгүй. Хэдийгээр Засгийн газраас авч хэрэгжүүлэх уг арга хэмжээ тодорхой түвшинд аж ахуйн нэгжүүдэд тус болох ч эдийн засгийг аврах хэмжээнд хүрч чадахгүй.
Хоёрдугаарт, 5.1 их наяд төгрөгийг хоёр эх үүсвэрээс татах болов уу гэж харж байна. Эхнийх нь, төсвөө тодотгоно. Шаардлагагүй тэвчиж болох зардлуудаа тэвчих ёстой. Хоёрдугаарт, манайхтай харилцдаг олон улсын байгууллагууд, стратегийн түнш орнуудаас ямар нэг аргаар мөнгө гуйхаас өөр аргагүй болно. Энэ хүрээнд Засгийн газар ажлаа хийж явж байгаа байлгүй дээ. Ингэхгүйгээр ийм их мөнгийг гаргахад хүнд.
-Монгол Улсын Ерөнхийлөгч улсын төсвийг тодотгох талаар уриалгадаа дурдсан байсан. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсөв тодотгохгүй гэж удаа дараа мэдэгдээд байна. Төсвөө тодотгохгүйгээр эдийн засагт дээр дурдсан шиг томоохон арга хэмжээ авахад хүндрэл үүсэхгүй юу?
-Уг нь тодотгож байж л зарим асуудлыг шийднэ. Тэвчиж болох зардлууд уг нь байгаа юм.
-Улс орны эдийн засаг хүнд, дэлхий нийтийг түгшээсэн цар тахлын үед Ерөнхийлөгч сонгууль хойшлуулах уриалга гаргасан. Сонгууль хойшлуулах, хойшлуулахгүй байхад эдийн засагт ямар үр нөлөөтэй юм бэ?
-Сонгууль хойшлуулах эсэх хоёр талтай. Ерөнхийлөгч цар тахалтай холбоотойгоор нийгмийн эрүүл мэнд талаас уриалга гаргасан юм болов уу гэж харагдаж байна. Цар тахал цаашид яаж тархахыг тааварлашгүй. Тиймээс төсөв, эдийн засгийн хувьд бүсээ чангалах нь зөв.
Орлого хумигдаж байхад ямар нэг мөнгөний эх үүсвэрийг хэмнэх үүднээс Ерөнхийлөгч хэлсэн байх. Гэхдээ сонгууль хойшиллоо ч хэзээ нэг өдөр болох учраас үүнд гарах зардал хэвээр байна.
Миний ойлгосноор Ерөнхийлөгч “Төсвөө хэмнэ. Аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодлогоо тодорхой болго. Тэвчиж болох зардлыг танах боломжтой” гэсэн үүднээс ард түмний эв нэгдлийн бэлгэдлийн хувьд хэлсэн юм болов уу.
-Ажилгүй болсон иргэдэд гурван сарын хугацаатай сар бүр 200 мянган төгрөг өгнө гэлээ. Мөн энэ хугацаанд хүүхдүүдэд сар бүр 30 мянган төгрөг өгөхөө Засгийн газар мэдэгдлээ. Цар тахлын үед хүнээ дэмжиж буй бодлого мэт боловч энэ нь сонгуульд зориулсан хөтөлбөр гэх шүүмжлэл ч нийгэмд гарч эхэлсэн байна. Үүнд эдийн засагч хүний хувьд та ямар хариулт хэлэх вэ?
-Коронавирус дэлхий нийтэд гараагүй үед ч сонгуулийн жил эдийн засагт тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлдөг. Дийлэнх хүмүүс томоохон хөрөнгө оруулалтаа сонгууль өнгөртөл царцаадаг. Оны эцсээр эдийн засаг сэргэх хандлагатай байдаг байв.
Харин энэ удаа нөхцөл байдал өөр болсон учраас цоо шинээр бодлогоо тодорхойлох хэрэгцээ шаардлага үүсэж байна. Ажилгүй болсон хүмүүст сар бүр 200 мянган төгрөг өгч байгаа ч амьжиргааг тэтгэх хэмжээний мөнгө биш ч тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлнэ.
Тухайлбал, сар бүр 200 мянган хүнд 200 мянган төгрөг өглөө гэж бодъё. Сард 40 тэрбум, гурван сард 120 тэрбум төгрөг болно гэсэн үг. Энэ бол долоон арга хэмжээнд зарцуулах гэж байгаа таван их наяд төгрөгийн хажууд бага мөнгө.
-Дэлхийн улс орнууд эдийн засгаа хүндрэл, хямралаас хамгаалахын тулд ямар арга хэмжээ авч байгаа юм бол?
-Олон оронд ДНБ-ийнхээ 15-20 хувьтай тэнцэх хэмжээний зардал гаргаж байна. Өөрөөр хэлбэл, ийм хэмжээний бэлэн мөнгийг эдийн засагт оруулах хэрэгтэй. Манай улсын эдийн засагт оруулж байгаа бэлэн мөнгө энэ хэмжээнд хүрч чадахгүй.
Таван их наяд төгрөг манай нийт эдийн засгийн 15 хувь. Төсвийн орлоготой харьцуулахад 35 орчим хувь юм.
-Ирэх дөрвөн жилд манай улс 14.8 тэрбум ам.долларын өр төлнө. Хэдийгээр дотооддоо аж ахуйн нэгж, иргэдээ дэмжих арга хэмжээ авч байгаа ч бид их хэмжээний өр төлөхөө мартаж болохгүй. Үүнд зориулсан хөтөлбөр, арга хэмжээ давхар явж байх ёстой болов уу?
-Өрийг өрөөр санхүүжүүлдэг уламжлал олон улсад бий. Одоо бид шинэ нөхцөл байдалтай нүүр тулж байна. Дэлхийн банк санхүүгийн байгууллага нийлж, хоёр их наяд ам.долларыг эдийн засаг руу оруулж байна. Үүний үр дүнд манайх шиг жижиг оронд зээлийн хугацааг хойшлуулах боломж гарч ирж магадгүй.
Манай зээлжих зэрэглэл буурчихлаа. Тэгэхээр өрийн асуудалд маш нарийн гарц хайх хэрэгтэй. НҮБ манайх шиг жижиг орнуудад нэг их наяд ам.долларын сангийн туслалцаа үзүүлэхээ мэдэгдлээ.
Эндээс ирэх бага хэмжээний мөнгөөр эдийн засгаа хүндрэл багатай даван туулах боломжтой. Тэгэхээр энэ чиглэлд Засгийн газар ажиллах ёстой гэж бодож байна.
С.Батзаяа
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
27
|
|
0
|
32
|
|
0
|
45
|
|
0
|
40
|
|
0
|
46
|
|
0
|
44
|
Daily poll
|