A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
27
|
|
0
|
29
|
|
0
|
43
|
|
0
|
40
|
|
0
|
45
|
|
0
|
43
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 71 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 71 | |
|
Шинэ эриний хүмүүст шаргуу, ажиллах шаардлага тулгарсан. Үүнээс улбаалан ядарч туйлдах нь асуудал биш болжээ. Ковид-19 дэлхийд тархсаар байгаа энэ үед сая сая хүн “гэрийн хорионд” орсон нь эхэн үедээ хүндрэл дагуулсан ч тэд өнөөдөр дасан зохицож эхэлжээ.
Олон хүн ажлын байраа алдсан ч, зарим хэсэг нь гэр бүлдээ цаг зарцуулах болсондоо баяртай байна. Ажил, амьдралын хэмнэл бүр мөсөн алдагдаж, бид дор бүрнээ багагүй бэрхшээлийг туулахад хүрлээ.
Өнөөдөр бидэнд:
Тэгвэл энэ бүх эргэлзээ, айдас, сэтгэлзүйн стрессээс хэрхэн ангижрах вэ? Үүнтэй холбоотой хамгийн чухал гурван зөвлөгөөг хүлээн авна уу.
1. Дасан зохицох
Нөхцөл байдлаас шалтгаалан хувийн шийдвэр гаргах нь тухайн хүнд хэт бухимдах, оюуны ядаргааг өгч болзошгүй. Тэд гэрээсээ гарч ажил амжуулах боломжгүй тул шуурхай мэдээг хүлээж, гадаад орчинд юу болж байгаатай танилцаж байна.
Харин мэдээ, мэдээлэл цаг үргэлж өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаа ч тодорхой хэдэн сэдвийн хүрээнд байгаа юм. Жишээлбэл. тахал өвчинтэй холбоотой мэдээллүүд, энэ үед юу хийх ёстой талаар, телевизийн сувгуудын цагийн хуваарь, гэрээсээ хэрхэн сайн ажиллаж болох зэрэг нь маш хэрэгтэй, чухал мэдээллүүд болсон.
Бостон гаралтай сэтгэл зүйч Жанна Коретц хэлэхдээ “Ковид-19 вирус нь тодорхой нөхцөлд, бага хугацаанд, олон асуудлыг хурдан шийдвэрлэхийг шаардаж байна. Харин шуурхай, ачаалалтай ихтэй ажилладаг хүмүүст энэ байдал нь амрах боломж юм” гэв.
Мөн Фордхэмийн их сургуулийн профессор Элизабет Юко “Бид хэн нэгэн хүнд хүрэх, захиалгын бараа авах, гар барих, гадуур зугаалах зэрэг өдөр тутамдаа хийдэг үйлдлүүдийн талаар огт бодохоо больсон" хэмээн хэлэв.
Шинжээчид “Хэн нэгэнтэй ажил хэргээр уулзах эсвэл ярилцаж аливаа зүйлийг шийдвэрлэх боломжгүй учир хувийн шийдвэр гаргалт нь хүнд “оюун санааны ядаргаа” өгч магадгүй юм” хэмээн тодотгосон. Тэгэхээр бид энэ үед оюун санааны ядаргаанд орж болзошгүй.
Бид нийтээрээ “шинэ ертөнцөд” хэрхэн оршин тогтнох талаар мэдэхийг хичээж байна. Одоогоор сургууль, ажлын байр зэргийг бидний гэр орлож байгаа нь цар тахлаас сэргийлэх нэг арга зам юм.
2. Стрессээ тайлах
Сэтгэлийн ядаргаа, сэтгэлийн түгшүүрийг мэдрэх нь ихэнх тохиолдолд зөв зүйл биш гэж шинжээчид үздэг. Ялангуяа одоо биеийн тамирын заал руу явах, урлагийн тоглолт үзэх, дэлгүүр хэсэж шинэ зүйлс авах зэргээр дуртай бүхнээ хийж, стрессээ тайлах боломжгүй байгаа нь танд хүндрэлтэй байж магадгүй юм.
Зарим хүнд ажилдаа явалгүй гэртээ суух нь цагаа буруу зарцуулж байгаа мэт санагдаж, стресс үүсгэж байна. Энэ байдал удаан үргэлжилбэл хийж буй ажилдаа түүртэн, хурдан дуусгах гэж яардаг хүмүүст бүр ч илүү их стресс нэмэх нь гарцаагүй.
Бид дор бүрнээ цагийг хэрхэн зөв ашиглах, юу хийж болох талаар өөрт тохирсон төлөвлөгөө гаргах хэрэгтэй.
АНУ-ын анагаах ухааны судалгааны байгууллагуудын нэг Майо Клиникийн эмч Лотте Дирбие "Хүмүүс бясалгах, алхах эсвэл Netflix-ээс сонирхолтой зүйлс үзэх гэх мэтчилэн өөрт хэрэгтэй, сонирхолтой зүйлээ олох хэрэгтэй. Халдварт өвчнөөс зайлсхийх арга хэмжээний чухал хэсэг бол ядарч, туйлдахгүй байх явдал юм" хэмээн хэлжээ.
Тухайн ажлын явц эсвэл танд дутагдаж байгаа зүйлсийн талаар бодож сандрахаасаа өмнө тайван байх хэрэгтэй. Тиймээс энэ үед "стрессдэхгүй байх"-ыг зөвлөж байна.
3. Энэ байдал “үүрд” биш
Хүмүүс вирус тархсантай холбогдуулан хэд хэдэн асуудалд цаг үргэлж санаа зовнисоор байна.
Үүнд: Санхүүгийн айдас, цалгардаж буй ажлууд, өөрийн болон гэр бүлийн эрүүл мэндэд санаа зовох, цуцлагдаж буй аяллуудад сэтгэл дундуур байх гэх зэрэг багтана.
Мэдээж энэ байдал, шаардлагуудаднийцүүлэн ажлаа сайн гүйцэтгэхэд хүндрэлтэй байна. Нэг ёсондоо хүмүүс уг байдалд дасан зохицохгүй байгаа хэрэг. Тахлаас ангижрахад бид цаашдын ажлаа төлөвлөх, үүнтэй адил шинэ нөхцөл байдалд дасаж сурсан байх болно. Уг нөхцөл бидний нэгэн хэвийн хэтийн төлөвийг өөрчилжээ.
Мөн энэ байдал дуусахад хүн бүрт аливааг удирдах, даван туулах, илүү уян хатан байх чадварыг суулгасан байх давуу талтай.
Хэрэв танд ямар нэг зүйл эргэлзээтэй байгаа бол гол үндсийг санаж, баримтал. Чухамдаа тухайн зүйл ихэнх тохиолдолд ямар байдаг, ямар байх ёстойг гол чиглэлээ болгох хэрэгтэй. Учир нь энэ байдал "үүрд" биш шүү дээ.
Эх сурвалж: BBC
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
27
|
|
0
|
29
|
|
0
|
43
|
|
0
|
40
|
|
0
|
45
|
|
0
|
43
|
Daily poll
|