• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    75   |  
0

Дэлхий нийтийн эрүүл мэнд, эдийн засагт давхар цохилт үзүүлж буй "COVID-19" вирус зогсолтгүй хүрээгээ тэлсээр байна. Энэ цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралыг  даван туулахаар макро буюу төр засгийн түвшинд зарим арга хэрэгслийг бодлого тодорхойлогчид авч хэрэгжүүлж эхэллээ. 

Тэгвэл микро түвшний оролцогчид буюу энгийн иргэд, айл өрхүүд дор бүрнээ ямар арга зам ашиглаж, энэ амаргүй цаг үеийг хэрхэн хохирол багатай туулах вэ. Энэ асуултад салбарын эдийн засагчид, мэргэжилтнүүд ийн хариулж байна.  

Эдийн засагч Н.Энхбаяр: 
"ВАЛЮТЫН ЗЭЭЛТЭЙ БОЛ НЭН ДАРУЙ ТӨГРӨГ РҮҮ ХӨРВҮҮЛЭЭРЭЙ

АНУ, Европын нөхцөл байдлыг харахад өнөөгийн амаргүй нөхцөл байдал гурван сараас доошгүй хугацаанд үргэлжлэх төлөвтэй. Тиймээс ойрын хугацаанд эдийн засагт сэргэлт ажиглагдахгүй нь. Иймд иргэд энэ хугацаанд өндөр үнэтэй зүйл худалдан авахаас татгалзаж, шинээр өр зээл тавихгүй байхыг эрмэлзэх нь зүйтэй болов уу. 

Түүнчлэн хүнс, эрүүл мэнд, орон байр зэрэг  үндсэн хэрэгцээгээ хангахад нэн тэргүүнд анхаарах хэрэгтэй. Ялангуяа, ирэх саруудад эдийн засгийн байдал тодорхойгүй байгаа тул чухал шаардлагагүй л бол шинээр их хэмжээний зээл авахаас сэргийлээрэй. Учир нь шинээр авах өр зээл таньд нэмэлт дарамт болохыг үгүйсгэхгүй.  

Харин  жижиг, дунд аж аухйн нэгжүүдийн хувьд хамтран ажилладаг банктайгаа ойр байхыг зөвлөж байна. Өөрийн орлого болон зарлагын байдлаа мэдээлж, өрийн бүтцээ өөрчлөх талаар банктайгаа ярилцах нь зүйтэй. Үүнээс гадна хэрэв та ам.доллар болон бусад валютаар зээл авсан бол нэн даруй төгрөг рүү хөврүүлэх нь илүү эрсдэлгүй хэмээн үзэж байна.  

Эдийн засаг судлаач, доктор профессор Л.Оюун:  
"ЗАРДЛАА ОНОВЧТОЙ ТОДОРХОЙЛОХ ХЭРЭГТЭЙ"  

Иргэд, хувь хүмүүс аль болох хэмнэлт хийхийг эрмэлзэж, зардлаа оновчтой тодорхойлох хэрэгтэй. Хадгаламж, хуримтлал хүн бүрт, айл өрх болгонд заавал байх ёстой гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна.  Иргэд орлого, зарлагаа бичиж, бүртгэж, тооцоолсны үр дүнд хүн олсон орлогоо хэрхэн зарцуулахаа шийдэх нь чухал байгаа юм.  

  Бизнесийн ухааны доктор, эрхзүйч Б.Лхагважав: 
"ЭНЭ ХҮНДРЭЛ ХОЁР ЖИЛ ҮРГЭЛЖЛЭХ ТӨЛӨВТЭЙ"

Улс орон төдийгүй аж ахуйн нэгжүүд санхүүгийн төлөвлөгөөгөө өөрчилж, хэмнэлтийн горимд шилжиж эхэллээ. Хувь хүн, иргэд, малчид ч ирэх саруудын төлөвлөгөөгөө эргэн харах хэрэгтэй. Монгол төдийгүй дэлхий нийтэд үүсээд буй энэ ээдрээт нөхцөл байдал ойролцоогоор хоёр жил үргэлжлэхээр байна. 

Иймд санхүүгийн нөөцөө сайтар базаах нь чухал. Монголчууд өвлийн улиралд хүнс, хувцас гээд бүх төрлийн нөөцөө бэлдчихдэг тул  өнгөрсөн саруудыг би ажрахгүй давлаа. Харин тавдугаар сараас эхлээд нөөцийн хомсдол үүсэж, нөхцөл байдал хүндэрч болзошгүй байна.  

Монголбанкны ОНБМТ-ийн ахлах мэргэжилтэн М.Нургул: 
"ТОМООХОН ХУДАЛДАН АВАЛТАА ХОЙШЛУУЛАХ НЬ ЗҮЙТЭЙ"  

Гэнэтийн шинжтэй эдийн засгийн хүндрэлүүд иргэдийн санхүүгийн боловсрол хандлагыг шалгаж байдаг. Энэ үед хуримтлалтай, хэмнэлтийг зуршил болгосон хүн хохирол багатай туулах боломжтой. 

Ийм аль болох хуримтлалаа нэмэгдүүлж, томоохон худалдан авалтаа хойшлуулан, орлого зарлагаа тогтмол хянаж байх зүйтэй. 

Цаашид ийм гэнэтийн хүндрэл дахин тохиолдохыг үгүйсгэхгүй тул бэлэн байдлаа хадгалж, 3-10 сарын хугацаанд зээл болон бусад төлбөрөө төлж чадах хуримтлал, санхүүгийн нөөцөө бэлтгэх нь чухал юм.  

TAGS





Холбоотой санал болгох мэдээ