A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 88 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 88 | |
|
“Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн 11-р ангийн сурагчид нэгдэн 2019 оны намар үе тэнгийнхэндээ сэтгэл судлалын боловсрол олгох зорилготой “Persona” клубийг нээжээ.
Тэдний үйл ажиллагаа коронавирусийн хөл хорионы улмаас түр зогссон байсан ч тус клубийн сурагчид хөл хорионд байгаа үе тэнгийн хүүхэд залуучууддаа сэтгэл зүйн дэмжлэг олгох онлайн сургалтыг зохион байгуулах гэж байна. Энэ сургалтад 14-20 насны хүүхэд, залуучууд хамрагдах боломжтой юм.
COVID-19 цар тахал нийгмийг айдаст автуулж, хүмүүсийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж буйг мэргэжилтнүүд сануулж буй. Ялангуяа, бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаа зогссоноос үүдэн оюутан, сурагчдын төлөвлөсөн ажлууд нь цуцлагдаж, зорилгогүй болох, цагаа үр бүтээлгүй өнгөрөөх, сэтгэлзүйн хувьд тогтворгүй болох зэрэг сөрөг үр дагаврууд илэрч буй.
Тиймээс Persona клубийн сурагчид нийгэмд эерэг хандлага түгээж, оюутан залуусын сэтгэлзүйн боловсролыг дээшлүүлэх, дэмжлэг үзүүлэхийн тулд уг цуврал сургалтыг зохион байгуулах юм.
Сургалтын талаар тодруулахаар клубийн гишүүдтэй онлайнаар холбогдож, “Улаанбаатар Элит” сургуулийн 11 дүгээр ангийн сурагчид болох Б.Анужин, Б.Цэцэн, Б.Баясгалан, Б.Эзэнбулаг, Б.Индра нартай ярилцлаа.
-Бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргэе. Юун түрүүнд клубынхаа талаар товч танилцуулна уу. Хэзээ байгуулагдсан бэ?
Б.Баясгалан/клубийн үүсгэн байгуулагч/: 2019 оны хичээлийн жилээс клубийнхаа үйл ажиллагааг эхлүүлсэн. Хөл хорионы улмаас сургууль хаагдаж, клубээ үргэлжлүүлэх боломжгүй болсон. Тиймээс бид сургалтаа онлайнаар хийе гэж шийдсэн юм.
Ингэхдээ зөвхөн сургуулийнхаа хүүхдүүдэд биш энэхүү сургалтыг сонирхож байгаа бусад үе тэнгийнхнийгээ хамруулан сэтгэл зүйч, мэргэжилтнүүдтэй хамтран сургалт явуулахаар төлөвлөөд байна.
-Энэ удаагийн онлайн сургалт нь ямар зорилготой вэ? Хэдээс хэдэн насныхан хамрагдах боломжтой бол?
Б.Баясгалан: Өдөр бүр хичээлдээ суух, сургалтад явж, найз нөхөдтэй уулзан завгүй өдрүүдийг өнгөрөөдөг байсан оюутан, сурагчид хөл хорионы үед ганцаардах, сэтгэлээр унах зэрэг эрсдэлүүдтэй нүүр тулж буй учир энэхүү сэтгэл зүйн сургалт их хэрэгтэй гэж үзсэн. Хамрах хүрээний хувьд 14-20 насны хэн бүхэн оролцох боломжтой.
-Онлайн хичээлд ямар программ, аппликейшн ашиглах вэ?
Б.Цэцэн: Сургалтад “Skype” аппликейшнийг ашиглана. Товлосон цагтаа багш, сурагчид холбогдоод онлайнаар хичээлээ явуулна. Оюутан, сурагчдын онлайн хичээлтэй яг л адилхан гэсэн үг.
-Сурагчид маань өөрсдөө бас онлайн хичээл үзэж байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ хөл хорионы үед цахимаар сургалт авахын давуу, сул талууд юу байна вэ?
Б.Эзэнбулаг: Гэрээсээ үзэж байгаа болохоор илүү тухтай, хичээлээ илүү сайн ойлгож байх шиг санагдсан.
Б.Анужин: Гэртээ байгаа болохоор гадна орчноос нөлөөлөх өөр зүйлд сатаардаггүй. Хичээлээ үзэх, ном унших илүү цаг их гарч байгаа нь давуу тал гэж бодож байна.
Б.Цэцэн: Гэхдээ гэрээсээ хичээл үзэхээр аль болох тухтай байх гээд зарим тохиолдолд хэвтэж байгаад хичээлээ үзэх ч юм уу, бага зэргийн хайнга хандах гээд байдаг талтай.
Б.Индра: Ихэнх хүүхэд онлайн хичээл үзсэнээр биеэ дааж, илүү хариуцлагатай болж байгаа гэж бодож байна. Цагийн хуваарийн дагуу хичээлдээ өөрсдөө сууж, цагийн хуваарийн дагуу даалгавруудаа хийж амжуулах нь чухал болж байгаа.
-Сургалтынх нь талаар мэдээлэл олон нийтэд цацагдсан уу?
Б.Баясгалан: Одоо ерөнхийдөө зохион байгуулалтынхаа шатанд байна. Сэтгэл зүйч, сургагч багш нартайгаа холбогдоод цаг товлох гэх мэт ажлуудыг хийж байна. Бүртгэл удахгүй “Persona club” гэсэн фейсбүүк, инстаграм хуудсанд тавигдана.
-Онлайн сургалт хэр удаан үргэлжлэх вэ?
Б.Баясгалан: Төлөвлөснөөр таван цуврал хичээл зохион байгуулна. Долоо хоногт нэг удаа орно гэж үзэж байгаа.
Б.Эзэнбулаг: Хүүхдүүд хэр хамрагдаж байгаагаас хамаарч зуны амралтаар үргэлжлүүлж магадгүй.
-Сэтгэл зүй яагаад чухал вэ? Яагаад энэ чиглэлийн клуб нээж, сургалт явуулахаар болсон бэ?
Б.Цэцэн: Би шүдний эмч болохыг хүсдэг, анагаахын сургуульд сурахаар төлөвлөж байгаа. Үйлчлүүлэгч, хүмүүстэй их харьцдаг учир сэтгэл зүй их чухал. Өвчтэй хүний сэтгэл зүй хэзээ ч тайван, сайхан байхгүй. Тийм учраас эмч хүн өөрөө сайн сэтгэлзүйн бэлтгэлтэй байж, хүнтэй харилцана гэж боддог.
Б.Индра: Би бас эмч болно гэж төлөвлөж байна. Тархи, мэдрэлийн системийн чиглэлийн эмч болохыг хүсдэг. Сүүлийн үед сэтгэл зүйг тархины үйл ажиллагаатай их холбож, тэр талын судалгааны ажлууд хийгдэж, нээлтүүд их гарах болсон учраас сэтгэл судлалыг сонирхож байна.
Б.Анужин: Манай клубд манай сургуулийн ахлах ангийн 25 хүүхэд элссэн байдаг. Тэдэнд сэтгэл зүйн хичээлүүд их таалагдсан. Өмнө нь Дэйл Карнэги Монголиа сургалтын төвийн үүсгэн байгуулагч Чинзориг багш, мөн Мандал даатгал компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ын дарга Ганзориг багш нар энэ чиглэлийн хичээлүүд орж байсан.
Б.Баясгалан: Манай клубийн хийж байсан нэг том ажил бол сургуулийнхаа нийт эцэг, эхчүүдэд зориулсан “Эцэг эх байх нь хамгийн том мэргэжил” гэсэн өдөрлөг арга хэмжээг зохиож байсан. Үүнд Сэтгэл судлалын үндэсний төвийн дөрвөн сэтгэл судлаач ирж манай эцэг эхчүүдэд сургалт хийсэн. Үүнээс гадна эргээд хүүхдүүд эцэг, эхчүүдтэйгээ хэрхэн харьцах талаар сургалт олгох нь чухал гэж бид бодсон, ийм хэрэгцээ байдаг юм билээ. Тэгээд сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн байсан боловч хөл хорионоос болоод бас хойшилсон.
Б.Анужин: Хөл хорионы үед хүмүүсийн төлөвлөсөн ажлууд хойшилж, зарим нь цуцлагдаж ч байгаа. Энэ байдал нь хүүхдүүдэд ч амар биш учир сэтгэлзүйд нь дарамт үүсч, өөртөө итгэх итгэл нь багасаж стресс үүсгэх шалтгаан болж байна. Гэтэл аливаа сөрөг зүйлд бас давуу тал байдаг гэдгийг харж, энэ цаг үеийг хэрхэн зөв ашиглах, ямар боломж байгаа вэ гэдгийг харахыг сургалтаар өгөх нь чухал.
-Нэг удаагийн сургалтад хэдэн хүүхэд хамрагдах боломжтой вэ? Төлбөр нь хэд вэ?
Б.Баясгалан: Нэг удаагийн сургалтад форматаас хамаарч 30-50 хүүхэд хамрагдах боломжтой бөгөөд 10 мянган төгрөгийн үнэтэй. Бид Улаанчулуутад голлон ажилладаг Veloo foundation ТББ-тай хамтран ажиллаж байгаа. Сургалтын төлбөр нь 100% тэр санд хандивлана. Эхний сургалт маань 4-р сарын 5-ны Бямба гарагт 12.00 цагт болно. Олон жил сэтгэл судлаачийн ажлыг хийсэн туршлагатай, Fullbox гээд сэтгэл судлалын start up-ийн үүсгэн байгуулагч Дэлгэрмэнд эгч “Зорилго бүр сүүлийн хугацаатай” гэсэн сэдвээр орно. Дараа 7 хоногийн Бямба гарагт Дэйл Карнэги Монголиа сургалтын төвийн Чинзориг багш сургалт хийх жишээтэй. Тэгээд бас Сэтгэл судлалын үндэсний төвөөс бидэнтэй хамтарч ажиллана гэж захирал Ууганцэцэг эгч тохирсон байгаа.
-Тэгэхээр хүүхдүүд маань төлбөрөө хэрхэн өгч, сургалтын эрхээ авах вэ?
Б.Баясгалан: Бид Veloo foundation, Нарны хүүхдүүд мөрөөдөл ТББ-ын дансыг бүртгүүлж буй хүүхдүүддээ өгнө. Бид энэ сургалтын нийт төлбөрөөр тус ТББ-ын хэрэгжүүлдэг нэг төсөлд нь туслах юм. Улаанчулуутад амьдардаг өрх толгойлсон эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны түвшин доогуур өрх гэх мэт зорилтот бүлгийн иргэдийн ажиллуулдаг оёдлын цех байгаа. Тус цехэд маск оёулахаар захиалга өгөх юм. Нийгэмд маск авах боломжгүй байгаа олон хүнд хэрэгтэй болов уу гэж бодож байна. Гэхдээ оёулсан маскаа хэнд яг тараахаа шийдээгүй л байгаа.
Б.Эзэнбулаг: Бүртгэл цахимаар явагдах ба бүртгүүлсэн хүүхдүүд Голомт банкинд “Нарны хүүхдүүд мөрөөдөл TББ”-ын 1705133584 тоот дансанд 10,000 төгрөгөө шилжүүлэх юм. Бүртгүүлж төлбөрөө төлсөн хүүхдүүд имэйл хаягаараа Skype апп ашиглаад сургалтдаа орноо.
Бид энэ мэт олон сонирхолтой сургалт, үйл ажиллагааг хийхээр төлөвлөж байгаа. Хэрвээ энэ бүгд амжилттай үргэлжилж байвал дараагийн удаа манай сургуулийн Cooking клубийн зүгээс орон орны хоолны соёлын талаар мэдлэг олгохоор, сонирхолтой онлайн сургалтыг бас төлөвлөж байгаа.
-Хүүхэд, залуус хэрэгтэй мэдлэг олгож, зөвлөмж өгөхийн сацуу хүмүүст тустай сайн үйлс хийхээр зорьж буй энэ санаачилга нийгэмд асаж байгаа бас нэг тод гэрэл юм болов уу гэж бодож байна.
Ярилцсанд баярлалаа, та бүхний ажилд өндөр амжилт хүсье.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|