• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    92   |  
0

Иргэддээ хайр зарлаж, найр тавьсан өдрүүд өндөрлөж, сошиал медиагаар өрсөлдөгчдөө харлуулж, өөрсдийгөө дөвийлгөсөн постуудын эзэн эрхмүүдээс ирэх дөрвөн жил дулаахан байшинд тухлан тухайн орон нутгийнхаа төсвийг захиран зарцуулах хүмүүс өнөөдөр тодорно.

Угтаа та бидний унаж буй унаа, бүтээж буй баялгаас төлдөг орлогын албан татвар , НДШ, худалдан авч буй бүтээгдэхүүн бүрт шингэсэн нэмүү өртөг зэрэг нь чухамдаа ая тухтай, аюулгүй нийгмийг бүтээх үйлчилгээний төлөөс атал аль нэг аймагт хөшөө суварга, эмнэлэг, сургуулийн царцсан барилга болж эсвэл тендер нэрээр замхарч одох нь энгийн үзэгдэл болоод буй.

Ирэх 4 жил түнэр харанхуй гудамжны иргэндээ ээлгүй замаар ажил гэр, хүүхдийн цэцэрлэг, сургуулийн хооронд цаг хугацаагаа, эрч хүчээ баран түгжирч, халуун ус, халаалт нь нь товлосон хугацаандаа ирдэггүй, хүүхдийн тоглох, ахмадын агаарлах талбайг булаан зай завсаргүй барилга барьдаг нийгмээ хүлцээд амьдрах эсвэл өөрчлөлтийг бий болгох нь  эсэх сонголт таны өнөөдөр таны гарт байна. 

Гэтэл бидний олонх иргэдийн хурлын төлөөлөгчид чухам ямар эрх үүрэгтэй, юу хийдэг улс болохыг ойшоох нь ховор.

ИХТ нь тухайн нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэх эрхтэй. Харин Засаг дарга ИТХ-ын шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг байна.

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хоёрдугаар бүлгийн 12 дугаар зүйлд зааснаар  сум, дүүрэг, баг, хорооны ИТХ-ын төлөөлөгчид  дараах эрх, үүрэгтэй.

  • 12.1.1.асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох;
  • 12.1.2.хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт тавьж хариулт авах, санал дүгнэлт гаргах, санал хураалгах;
  • 12.1.3.Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах;
  • 12.1.4.Хурлын дарга, Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Тэргүүлэгчдийг сонгох, хороо байгуулах, тэдгээрт сонгогдох, бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулах тухай санал, дүгнэлт гаргах;
  • 12.1.5.Хурлаас байгуулсан байгууллага, сонгосон буюу томилсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх санал гаргах;
  • 12.1.6.хууль тогтоомж, Хурлын шийдвэрийг иргэдэд тайлбарлан таниулах;
  • 12.1.7.хууль тогтоомж, Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэхтэй холбогдуулан Засаг дарга, түүний орлогч, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албадын дарга, нутаг дэвсгэрийн байгууллагын удирдлагад асуулга тавьж хариуг нь авах;
  • 12.1.8.хуралдааны шийдвэрийн биeлэлтийг тухайн нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагад тэдгээрийн харьяалал, өмчийн төрөл хэлбэрийг харгалзахгүйгээр шалгах, шаардлага тавьж биелэлтийг хангуулах;
  • 12.1.9.сонгогчидтойгоо тогтмол холбоотой ажиллаж, тэднээс тавьсан өргөдөл, санал, гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжилж хариуг хуульд заасан хугацаанд авах бүрэн эрхтэй.

Түүнчлэн иргэдийн хурлын төлөөлөгч нь сайн дурын, сонгуульт ажил тул төсвөөс цалинждаггүй ч төлөөлөгчдийг хурлын ажилд оролцсон байдлыг харгалзан  урамшуулал олгож болдог байна.  

Тэгвэл ямар тохиолдолд хурлын төлөөлөгчийг чөлөөлөх, огцруулах вэ?

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тогтолцооны хуулийн хоёрдугаар бүлгийн 13 дугаар зүйлд зааснаар:

  • 13.1.1.нас барсан;
  • 13.1.2.хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан;
  • 13.1.3.хүндээр өвчилсний улмаас цаашид бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гарсан;
  • 13.1.4.гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан;
  • 13.1.5.тухайн орон нутгаас шилжсэн тохиолдолд огцруулна.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран мэдээлэл хийхдээ онгуулийн хурлын дүнг дэлгэцээр явуулах боломжгүй. Хуулинд зааснаар сонгуулийн дүнг аймаг нийслэл дүүргийн хороод өөрсдөө гаргаж баталгаажуулна гэсэн юм. 

Та сонгуулийн ерөнхий хорооны цахим хуудсаар зочилж сонгуулийн дүнтэй танилцах боломжтой. 

Ийнхүү аль нэг намын төлөө ажиллах хүмүүс бус төрд, төсөвт нүүрлээд буй хулгайг зогсоох, иргэнээ төлөөлж ажиллаж чадах хүмүүсийг сонгох хариуцлагатай цаг мөч ирээд байна. Таны сонголт хийх эрхэд хэнбугай ч халдах, нөлөөлөх ёсгүй. 

Тиймээс аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны ИТХ-д нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй ахин нэг сайтар танилцаж, тулгамдаж буй асуудлуудад хэр оновчтой шийдэл тусгасан эсэхийг судалж байж ухаалаг шийдвэрээ гаргана гэдэгт итгэлтэй байна.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ