• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    77   |  
0
 

Аж үйлдвэрийн тавдугаар хувьсгалд тооцогдож буй сансар судлал, сансрын технологийг Монголын говьд хөгжүүлж, Марс гараг руу аялах хүн төрөлхтний хүсэл мөрөөдлийг бодит болгох дэврүүн хүсэл тээн ажиллаж буй Mars-V төслийн залуусын талаар дуулаагүй хүн үгүй биз ээ. 

Тэгвэл өнөөдөр PR, маркетинг, сэтгүүл зүй, хүүхдийн контентийн салбарт үйл ажиллагаа явуулж буй Номадик Контент ХХК (Lead.style веб сайт)-ийн ерөнхий захирал Г.Гантуяа, MARS-V project (MARSA) Монголын Сансрын Судалгаа, Хөгжүүлэлтийн Төвийн гүйцэх захирал Г.Амгаланбаяр нар хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг зурлаа.

Тус уулзалтын үеэр MARS-V төслийн санаачлагч С.Эрдэнэболд тавдугаар үеийн аж үйлдвэрийн хувьсгал гэгдэж буй сансар судлалын салбарын хөгжил, цаашдын чиг хандлагын тухай сонирхолтой мэдлэг мэдээлэл хуваалцаж, тус төслийн нийгэм, эдийн засаг, стратегийн ач холбогдол, үр өгөөжийг тайлбарлав.

MARS-V төслийн санаачлагч С.Эрдэнэболд

С.Эрдэнэболд: “NASA, JAXA, Роскосмос, ISRO зэрэг олон улсын сансар судлалын байгууллагууд Монголын цөлийг Марсынхтай хамгийн төстэй буюу дэлхий дээрх 24 цөлөөс хамгийн хүйтэн температуртай, хамгийн том гэдгийг хүлээн зөвшөөрсөн нь бидний итгэлийг улам бэхжүүлсэн. 

Бид хасах температур, хуурай цаг уурын хүчин зүйл, түүн дээр нэмэх нь агаарын хил сийрэг байдлыг байгалийн баялаг гэж үзэж байгаа.

Улс төр, геополитикийн хувьд энх тайван, бусад бүх орны хувьд нээлттэй гадаад бодлоготой. Тиймээс тавдугаар үеийн аж үйлдвэрийн хувьсгал буюу сансрын эдийн засаг хаана байхыг бид түүчээлэн санаачилж, амжилтад хүрвэл шинэ үеийн эдийн засаг, аж үйлдвэрийн хувьсгалын мөнгөн урсгал Монгол руу чиглэх боломжтой" гэлээ.

Товчхондоо сансрын шинжлэх ухаан, олон улсын технологийн төв байгуулах төсөл Марс-V нь үндсэн дараах чиглэлтэй.

Maрсын сургуулилтын академи: Монголын говь нь Марс дээрх амьдралын хэв маягийг нутагшуулах хамгийн тохиромжтой газарт тооцогдож буй учраас Марс руу аялах хүсэлтэй хүмүүсийг сургуулилах, дадлагажуулах, бэлтгэх академи буюу хүнийг хөгжүүлэх бааз юм.

Хоёрдугаарт, сансрын судалгааны чөлөөт бүс: Марсын аялал жуулчлалд бэлдэж буй компаниуд хөгжүүлсэн технологио турших сансрын судалгааны чөлөөт бүсийг байгуулна. 

Гуравдугаарт, дагуул хот: Энэ төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд үүнийг дэмжих аялал жуулчлалын дэд бүтэц бүхий дагуул хот байгуулна. 

Г.Амгаланбаяр: “Сансар судлалын салбар манай улсын хөгжлийн гарц, хонгилын үзүүр дэх гэрэл”

Үргэлжлүүлэн "Хүссэн хүн бүхэн мөнгөө төлөөд  марс гараг руу явж чадахгүй ч гэлээ сансарт нисэх, шинэ гараг дээр очих мэдрэмжийг авахыг хүсэж байгаа. Бид марст очсон мэт хамгийн ойрхон мэдрэмжийг өгөх боломжийг дэлхий дээр бүрдүүлэхийн тулд ажиллаж байна" гэв.

Ирээдүйд сансрын аялал хийх гэж компаниуд 200 мянгаас-2 сая ам.долларын өртөгтэй аялал жуулчлалын хөтөлбөрийг санал болгож буй аж.  Энэ нь амь насанд эрсдэлтэйгээс гадна асар өндөр зардалтай. Харин бид ямар ч эрсдэлгүй боломжийг, хамгийн бодит мэдрэмжийг ойролцоогоор 20 мянган ам. доллараар санал болговол цаана нь 20 сая хүний зах зээл байна гэсэн эдийн засгийн тооцоо бий.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ