A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
32
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 93 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 93 | |
|
Уул уурхайн салбарт түшиглэсэн манай улсын экспортын гол түнш болох Хятадын эдийн засгийн өсөлт сүүлийн 5 жилд байгаагүйгээр унаж эхэллээ.
Энэ нь манай эдийн засагт ямар цочроог үзүүлэх, өнөөгийн эрсдэлтэй нөхцөл байдлыг хэрхэн даван туулах талаар эдийн засагч, “Эрүүл Хот” төслийн удирдагч Б.Дөлгөөнтэй цөөн хором ярилцлаа.
-Манай экспортын 90 хувийг худалдан авдаг Хятадын эдийн засгийн өсөлт саараад эхэллээ. Энэ нь Монголын эдийн засагт ямар нөлөө үзүүлж болзошгүй вэ?
-Том зургаараа харвал коронавирус гарахаас өмнө ч Хятадын эдийн засгийн өсөлт удааширч эхэлсэн. Үүн дээр АНУ-тай худалдааны дайн өрнүүлснээр Хятадын эдийн засагт улам сөргөөр нөлөөлсөн. Дэлхий дамнасан олон корпорац үйлдвэрээ Вьетнам зэрэг орон руу нүүлгэж байгаа. Дарин дээр давс гэгчээр коронавирус урд хөршид гарч хөл хорио тогтоосон нь Хятадаас эд анги авч үйлдвэрлэл эрхэлдэг дэлхийн олон том компаниуд “нэмүү өртгийн гинжин” сүлжээ буюу худалдан авах сүлжээгээ өөрчилж байна. Энэ байвал хэр өргөжихийг коронавирус хэр удаан үргэлжлэхээс хамаарна.
Манайд энэ нөхцөл байдал худалдааны салбар тэр дундаа экспортоор дамжиж нөлөөлнө.
Өнөөдөр зэс, нүүрсний үнэ 10 гаруй хувиар уналаа. Экспорт хэсэг хугацаанд барагтай л бол бүрэн зогсох хандлага ажиглагдаж байна. Хэрэв энэ байдал үүсвэл зогсвол өдөрт зэс болон нүүрснээс олох 10 сая ам.доллараасаа хагацна гэсэн үг.
-Гадаад худалдаанаас үүсэх сөрөг нөлөөг бууруулахын тулд бид ямар арга хэмжээ, алхмуудыг хийх хэрэгтэй вэ?
-Манай экспорт, импорт нийлээд дотоодын нийт бүтээгдэхүүнээс давчихдаг.
Одоогийн нөхцөл манай эдийн засагт хоёр шугамаар нөлөөлнө. Эхний ээлжинд гарч буй экспорт 2020 онд огцом буурах төлөвтэй. Үүнийг дагаад экспортын бүтээгдэхүүний үнэ буураад эхэллээ. 2020 оны төсвийг батлахад нүүрсний нэг тонныг 79 ам.доллар, зэсийг 6 мянга гаруй ам.доллараар тооцсон. Гэтэл одоо алт, зэсийн үнэ хэдийн 10-аад хувиар уначхаад байна.
Тиймээс нэн яаралтай дараах арга хэмжээ авах хэрэгтэй. Нэгдүгээрт, “зайлшгүй” төрөлд орох хүнс, өргөн хэрэглээний зарим нэр төрлийн бараанаас бусад барааны тарифыг нэмэх хэрэгтэй. 2019 онд Монголчууд 420 сая ам.доллараар, 2018 онд 500 сая ам.доллараар суудлын машин авсан. Энэ мэт үргүй зардлыг коронавирусийн үеэр аль болох багасгавал бид гадаад худалдааны алдагдлаа бууруулж чадна.
Хоёрдугаарт, 2020 оны төсвийн тодотголд орлогоо бодит байдлаас илүү өөдрөг төсөөлсөн. Үүнийг дахин нягталж, “зайлшгүй” төрөлд орохоос бусад хөрөнгө оруулалтыг танах хэрэгтэй. Эдгээр бодлого бол богино хугацааных. Урт хугацаандаа өөр бодлого баримталж байж бид өнөөгийн эдийн засгийн эмзэг байдлыг өөрчилнө.
-Хөл хорио тогтоож хил хаалаа. Улсын эдийн засаг, бизнесийн байгууллагын үйл ажиллагаа саарч байна. Энэ нь цаашид өрхийн эдийн засагт хямралыг бий болгох уу?
-Экспортын бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрсний экспортын орлого эдийн засагт ихээхэн нөлөөтэйг 2016 онд нүүрсний үнэ унаж, экспорт багасах үеэр Монголын өрх бүр мэдэрсэн. Энэ байдал тав зургаан сар үргэлжлэх аястай болбол Засгийн газар сайн ажиллаж чадахгүй л бол өрх бүрт мэдрэгдэнэ. Хил хаах, хөл хорио цуцлагдвал хямрал айхавтар мэдрэгдэхгүй байх.
-Энэ нь боломжгүй зүйл биш. Гэхдээ онцгой байдал цаашид хэр удаан үргэлжилж, хэр өргөн хүрээнд хүмүүс, бизнесүүд өртөж байна гэдгийг юун түрүүнд тодорхойлсны дараа бодолцох асуудал юм. Зээлийн хүүг зогсоох нь бизнес эрхлэгчид, ажиллаж буй иргэдээ дэмжих нэг л арга. Ингэснээр зах зээлийн механизмаа өөрөө эвдэж байна гэсэн үг. Өөр ямар арга, боломж буйг эрэлхийлэх хэрэгтэй. Засгийн газраас тогтсон механизмыг эвдэхгүйгээр иргэд, компаниудын дарамтыг багасгах вэ, нийгэмд үзүүлэх эерэг нөлөөг хамгийн өндөр байхаар бодолцож хэрэгжүүлэх ёстой болов уу.
-Импортын бус өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж буй шалтгаан юу вэ?
-Хүнсний зах дээрх үхрийн нэг кг цул мах нэгдүгээр сард 10 мянга, хониных 8500, сонгино 2500 төгрөг байсан. Гэтэл хоёрдугаар сард сонгино 4500, үхрийн мах 13,500, хониных 9500 төгрөг болж нэмэгдсэн байна лээ.
Махны үнийн хувьд жил болгоны нэг болон хоёрдугаар сард нэмэгддэг. Харин энэ удаад коронавирусээс үүдэн тодорхойгүй байдал үүссэн учир, хүмүүс хэрэглээний бараагаа бөөнөөр авч нөөцлөхтэй холбоотойгоор зарим нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ өсөж байна. Онц байдлын үед импортын бус бүтээгдэхүүний үнэ өсөх шаардлагагүй юм. Заримдаа гэнэтийн явдлын улмаас нийлүүлэлт нь тогтмол байдаг бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэхээр богино хугацаанд үнэ өсөх хандлага ажиглагддаг. Тэр л болж байгаа байх.
-Үнийн хий хөөрөгдлийг хэрхэн дарах боломжтой вэ?
-Хүмүүс мэдээлэл дутмаг буюу тодорхойгүй байдал давамгайлахаар сандарч байна.
Зөвхөн Эрүүл Мэндийн Яам гэлтгүй Хөдөө Аж Ахуй, Сангийн Яам зэрэг байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж, авах арга хэмжээг тулгаж биш, урьдчилан мэдэгдэж иргэдийг мэдээллээр сайн хангах хэрэгтэй. Жишээлбэл, Хөдөө Аж Ахуйн яамнаас төмс, хүнсний ногоо хэр их бэлдсэн, үнэ өссөн нь юутай холбоотой, махаа хэлээд 13 мянган тонн хүртэл нөөцөлсөн үү гэдгээ шударгаар хэлэх хэрэгтэй. Харин энэ үед иргэд маань хүлээцтэй, тайван байх нь хамгийн чухал.
-Ярилцсанд баярлалаа.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
32
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|