• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    61   |  
0
 

УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барив.

Уг хуулийн төслийн хамт “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” тогтоолын төсөл, Байгаль орчныг хамгаалах тухай, Байгалийн ургамлын тухай, Амьтны тухай, Ойн тухай, Усны тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах багц хуулийн төслүүд, Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээр соёрхон батлах тухай, Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын дүрмийн 38 дугаар зүйлд оруулах нэмэлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

1. Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталснаар Монгол орны усны салбарын салбар дундын зохицуулалтыг нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрыг байгуулах эрх зүйн орчин бүрдэх юм. Ингэснээр Монгол орны усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилтыг хангах, улс орны хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийн усан хангамжийн асуудлыг нэгдсэн удирдлагаар ханган шийдвэрлэх боломж бүрдэнэ.

2. Хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталснаар байгаль орчны салбарт хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиудын уялдаа холбоо сайжирч, хоорондын зөрчил, давхардал, хийдэл арилж, эрх зүйн орчин сайжирна.

3. Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийг соёрхон баталснаар Монгол Улс тус байгууллагын бүрэн эрхт гишүүн болж, бүс нутгийн ойн салбарт хамтын ажиллагааг нэмэх замаар төсөл хөтөлбөрт хамрагдах, мэргэжилтэй боловсон хүчнээ олон улсын жишигт нийцүүлэн бэлтгэх боломж  бүрдэх юм. Тус байгууллага 2012 оноос хойш гишүүн орнуудынхаа 300 мянгаас 2.5 сая ам.долларын төсөвтэй 30 гаруй төслийг санхүүжүүлсэн байна.

4. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын дүрмийн 38 дугаар зүйлд хятад хэлийг тус байгууллагын албан ёсны жагсаалтад оруулж буй юм. Ингэснээр БНХАУ дэлхийн аялал жуулчлалын болон бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд, судалгаа шинжилгээний ажлын цар хүрээгээ сайжруулах юм. Монгол Улс уг нэмэлтийг соёрхон баталсан тохиолдолд эдгээр төсөл хөтөлбөрүүдээс ашиг хүртэх боломж бүрдэнэ хэмээн үзэж байгаа аж.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ