A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
28
|
|
0
|
32
|
|
0
|
46
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 58 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 58 | |
|
1. Corona гэдэг нь вирусны нэр. Covid19 гэдэг нь уг вирусаар үүсч буй өвчний нэр юм.
2. Жишээ нь уруул дээр гардаг хомхой бол Монголчуудын 80% нь халдчихсан байдаг өвчин. Харин энэ нь Herpes-1 гэдэг вирусаар үүсгэгддэг.
3. Ойрын 2-3 жилийн дотор нийт хүмүүсийн 40% нь явж, явж коронагийн халдвар авна. Авсан хүний 1%-с бага нь амиа алдана.
4. Корона халдаад эдгэрсэн ихэнх хүмүүст дархлаа тогтно. Заримд хүнд дархлаа тогтохгүй. Маргаантай сэдэв шүү.
5. Шинжилгээг хоёр янзаар авч байгаа. Цусны ба арчдасаар авна.
5. БЗХӨ-г хөвөнтэй арчдас авч шинжилдэг шиг коронаг бас тэгж шинжилнэ. PCR гэдэг машин дээр вирусны RNA буюу буюу удмын мэдээлэл байгаа үгүйг шалгадаг.
6. Корона бол өмнө нь дэгдэж байсан SARS вирусын ойрын удмын, бараг үеэл дүү нь гэсэн үг. Тиймээс Хятад улс шинжилгээний технологиороо No.1 түрүүлж яваа.
7. Хүнийг гурав шинжилж байж баттай байгаа, байхгүй гэж хэлж чадна.
8. Хүн ямар ч вирусээр халдсан гэсэн шууд өөрийгөө хамгаалах Anti-body гэдэг бичил био биетийг цусандаа үйлдвэрлэж эхэлдэг.
9. Цусанд коронагийн Anti-body үүссэн байвал халдвартай гэсэн үг. Гэхдээ бие нь тэмцээд, дараад, биеэ өвчлүүлэхгүй байгаа гэсэн үг. Хомхой байнга дарагдаастай байдаг шиг.
10. Эргэсэн хүн Аnti-body той болсон байдаг тул, дахин халдвар авдаггүй - бараг бүх вирус дээр.
11. Корона вирусийн арзгар өргөснүүдийг хүний Anti-body хучиж аваад, вирус эрүүл эсрүү наалдаж, өөрийнхөө DNA-г шахаж, цааш үржих боломжгүй болгодог.
12. Хүний өөрийн үйлдвэрлэдэг Anti-body-г дотор нь IgM, IgG, IgA гэж гурван төрөлд хуваадаг. Үйлчлэл нь урт, богино хугацааных гээд ойлгож болно.
13. Коронаг хүний дархлааны систем хурдан таньж, цөөн өдрийн дотор Anti-body үйлдвэрлэж эхэлдэг нэг сайн тал бий.
14. Бага хэмжээний халдварлах чадвар муутай,. лабораторид засвар оруулсан вирусийг хүнрүү тарьдаг. Вакцин гэж ийм л юм байдаг. Аnti-body нэгэнт үүссэн хүн халдвар авдаггүй.
15. Цусны тест хийдэг технологи алдаатай хариу гаргадаг хэвээр байна. Том улсууд энэ тестийг сайжруулахад хөрөнгө их хаяж байна.
16. Хүн бүр үнэгүй, массаараа шинжилгээнд орох нь хамгийн сайн нийтийн хамгаалал болж таарч байна. Солонгосын жишээ. Гэхдээ бүртгэлгүй цагаачид төвөгтэй болгодог гэнэ.
17. Коронагийн эсрэг суусан дархлаа хэр удаан тогтдогийг цаг хугацаа л харуулна. Цоо шинэ учраас тэр.
18. Коронагийн өмнөх халдварууд дээр анализ хийхэд - өвчтөнүүдийн 40% д нь 7 хоногийн дотор, бүгд 14 хоногийн дотор цусандаа Anti-body той болсон байж.
19. Зөрөөд цусан дахи халдварлах боломжтой вирус 7 хоногийн дотор өвчтөнүүдийн 60% д нь арилж, үлдсэн 40% д нь нэг сар хүртэлх хугацааг авсан байна.
20. Бүр 1990 онд коронагийн үеэл гэмээр адилхан төрлийн вирусийг 15 сайн дурынханд халдааж туршиж байж.
21. Тэд бүгд 2 долоо хоногийн дотор дархлаатай болж, цусандаа хангалттай байлдах Anti-body той болсон байна.
22. Тэдний бүгдийнх нь цусны Anti-body нэг жилийн дараа буурч, халдварлаагүй үеийнхрүүгээ дөхөж ирсэн байна.
23. Бүгдэд нь дахин вирус тарьж халдварлуулахад. 6 нь халдварт өртөж, 9-ийнх нь бие вирусийг ялж чадсан байна. Дархлааны систем бүхэлдээ вирусийг таньж чадаад байна гэсэн үг.
24. Үүссэн Anti-body буцаж багасаад байна гэдэг бол вакцин хийхэд хэцүү гэсэн үг юм. Яг энэ шалтгаанаар томуугийн төрлийн зарим өвчинд вакцин байдаггүй.
25. Улс даяараа тогтмол шинжилгээ авдаг системрүү орох нь алсдаа хамгийн найдвартай арга юм.
26. Ингэснээр дархлаа тогтчихсон байгаа хүмүүсээ хурдхан ажлыг нь хийлгэж, эдийн засгаа гал алдуулахгүй байх юм.
27. Бүгд хоосон айгаад, хэн ч шинжилгээ өгөхгүй, эдгэрч, дархлаатай болсон нэгнээ бас ажил хийлгэхгүй байх нь алсдаа их алдагдал хүлээнэ.
28. Эдгэрч Anti-body той болсон хүн халдвар тараадаггүй. Ирээдүйн эдийн засаг ийм хүмүүсийн нуруун дээр хэсэгтээ явна.
29. Эдгэрсэн, тэр тусмаа цусандаа өндөр хэмжээний Ant-body той байгаа хүмүүсийг судлах нь сайн вакцин гаргах үндэс болно.
30. Хүн ямар ч шинж тэмдэггүй, тусаад, өөрөө Anti-body сайтай учраас, өөрөө мэдэлгүй эдгэрчихсэн байж болно. Тийм хүмүүсийн цусны дээж вакцин хөгжүүлэх лабораториудад хэрэгтэй.
31. Тийм хүмүүсийн цуснаас Anti-body г нь ялган авч, өөр хүнрүү эм шиг цусруу нь тарих болно. Гэхдээ онцгой ховор үед. Маргаантай сэдэв.
32. Нохой, малд зориулсан коронагийн төрлийн вирусийн вакцин уг нь байдаг. Сайн ч үр дүнтэй.
33. Хүнд зориулсан вакцин гараад, масс үйлдвэрлэгдээд, Монголд иртэл 1-2 жил хамгийн хурдандаа болно.
34. Дархлаагаа хамгийн сайн дээрээ байлгаж, гараа сайн угааж, масс шинжилгээ авдаг болохыг хүлээх үлдэж байна.
35. Энэ зүгээр л хувийн ойлголт шүү. Зав зайгаараа оруулсан болохоор, сүртэй эх сурвалж, тоо дүн бичиж амжсангүй. Болно доо, хэдүүлээ.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
28
|
|
0
|
32
|
|
0
|
46
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|