A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
4
|
|
0
|
5
|
|
0
|
14
|
|
0
|
16
|
|
0
|
32
|
|
0
|
40
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 74 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 74 | |
|
АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээс УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ-ийн талаар тодрууллаа.
-Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр нэр дэвшигчид ХОМ-ээ АТГ-т мэдүүлдэг болсон. Хуулийн шинэчлэлийн талаар та мэдээлэл өгөхгүй юү?
-Өмнө нь бүх шатны сонгуульд нэр дэвшигчид ХОМ-ээ өөр өөр газарт мэдүүлдэг байсан. Тодруулбал, УИХ-ын сонгуульд нэр дэвшигч ХОМ-ээ Сонгуулийн ерөнхий хороонд цаасаар өгдөг байсан бол аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигч тойргийн хорооддоо өгдөг байсан. Ингээд сонгуулийн санал хураалт дууссаны дараа тухайн шатны сонгуульд нэр дэвшиж, сонгогдсон албан тушаалтны ХОМ-ийг манайх бүртгэж, хадгалдаг байв.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-ын Сонгуулийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбоотой Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Шинэ хуулийн зохицуулалтаар УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид ХОМ-ээ АТГ-т бүртгүүлдэг болж байгаа. Мөн тухайн нэр дэвшигчийн ХОМ-ийг бүртгэсний дараа олон нийтэд мэдээлнэ. Иймд манайх цахим системдээ шинэчлэл хийх ажлыг эхлүүлээд байна.
-УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид ХОМ-ээ сонгууль болохоос хэдэн сарын өмнө мэдүүлэх ёстой юм бэ?
-УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчид тавдугаар сарын 17-19 хүртэл АТГ-ын цахим хаягаар нэвтэрч, ХОМ-ээ мэдүүлнэ гэж заасан. Үүнээс өмнө нам, эвсэл, бие даагчид Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох мэдээллээ хүргүүлэх ёстой.
ХОМ-ээ байршуулахаас өмнө нэр дэвшигч албан ёсны и-мэйл хаяг, холбоо барих утас зэрэг мэдээллээ манайд ирүүлнэ. Ингээд бид цахим системд эрх үүсгэж, баталгаажуулах эрхийг олгож мэйл хаягаар нь нууц код явуулах юм. Тавдугаар сарын 19-ны 00:00 цаг хүртэл ХОМ-ийг нь хүлээж аваад, тавдугаар сарын 20-ны дотор Сонгуулийн ерөнхий хороонд нэгтгэсэн жагсаалтыг бид өгөх юм.
Тойрог бүрээс хэдэн нэр дэвшигч ХОМ-ээ өгсөн, цахим системд хэдэн хүн мэдээллээ бүртгүүлсэн зэрэг лавлагаа гаргана. Бидний өгсөн лавлагааг үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо бичиг баримтаа бүрэн бүрдүүлсэн нэр дэвшигчээ албан ёсоор бүртгэх юм. Үүнээс хойш бид хуулийн дагуу зургадугаар сарын 2-нд цахим системээс хөрвүүлэлт хийж, бүх нэр дэвшигчийн ХОМ-ийн хураангуйг олон нийтэд мэдээлнэ.
Өмнө нь цаасаар ХОМ-ийг нь хүлээж аваад хадгалдаг байсан бол энэ удаад бүх нийтэд ил болгож байгаараа онцлогтой. Иргэд нэр дэвшигчийн ХОМ-т хяналт тавих боломж бүрдэж, УИХ-д сонгогдсоноос хойш хөрөнгө нь үндэслэлтэй өсөж байгаа эсэхийг мэдэж болох юм.
-Одоо УИХ-ын гишүүд ХОМ-ээ мэдүүлсэн байгаа шүү дээ. Дахин мэдүүлэг өгөх үү, лавлагаа мэдээлэл авах шаардлагатай юу?
-Сонгуулийн тухай хуульд энэ талаар тодорхой заалт орсон. 2019 онд мэдүүлгээ гаргасан хүмүүс дахин мэдүүлэг гаргах шаардлагагүй. Бид цахим системээсээ түүвэрлээд Сонгуулийн ерөнхий хороонд өгөх лавлагаан дээрээ мэдүүлчихнэ.
Одоогийн УИХ-ын гишүүд хоёрдугаар сарын 15-наас өмнө ХОМ-ээ мэдүүлчихсэн. Тэгэхээр нэр дэвших гэж байгаа бол дахин мэдүүлэг гаргах шаардлагагүй. Харин урьд нь нэр дэвшиж байгаагүй, бие даан нэр дэвших гэж байгаа бол дээр хэлсэнчлэн цахим хаягаар мэдүүлгээ өгнө.
-Анх удаа нэр дэвшихээр ХОМ-ээ бүртгүүлж байгаа бол хэдэн жилийн орлогоо мэдүүлэх ёстой вэ?
-Хэдий хугацааны орлого хөрөнгийг хэрхэн, яаж бүртгүүлэх вэ гэдэгт АТГ-аас зөвлөмж гаргана. Мөн нам, эвслүүд дотоод зохион байгуулалтын арга хэмжээг сайн авах хэрэгтэй. Учир нь ХОМ-ээ мэдүүлэх хугацаа гуравхан хоног үргэлжилнэ. Цөөн хоногт нам, эвслүүд нэр дэвшигчдээ бүрэн хамруулах зохион байгуулалтын арга хэмжээ авч, цахим мэдүүлгийн талаарх заавар, зөвлөмжийг дагах хэрэгтэй.
Нэг дор олон хүн системд нэвтэрвэл техник гацах, саатах зэрэг эрсдэл бий. Хуулийн хугацаанд нэр дэвшигчид амжиж бүртгүүлэхгүй бол баримт дутуу гэдэг үндэслэлээр сонгуульд өрсөлдөх боломжгүй болно.
-Сонгуульд нэр дэвшигчид өр зээлгүй байх гэх шаардлага тавьдаг. Тухайн нэр дэвшигч батлан даагч юм уу, аж ахуйн нэгжид зээл авсан байвал яах ёстой вэ?
-Өр зээлийн асуудлыг манайх шийдэхгүй. Бид зөвхөн нэр дэвшигчийн ХОМ-ийг бүртгэж, хуулийн хугацаанд мэдүүлсэн эсэхэд хяналт тавина. Ял шийтгэлгүй, өр зээлгүй гэх баримтаа харьяалагдах байгууллагаас бүрдүүлнэ. АТГ-аас тухайн нэр дэвшигчийн болон гэр бүлийн нэр дээр байгаа ХОМ-ийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор баталсан хавсралтын дагуу бүртгэх зохицуулалттай.
Нийтийн албан тушаалтнууд ХАСХОМ-ээ өгдөг байсан бол нэр дэвшигчид зөвхөн ХОМ-ээ батлагдсан маягтын дагуу долоон төрлийн орлого, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөө бүртгүүлэх юм.
-Төрийн алба хаагчид ХОМ-ээ мэдүүлээд хоёр сарын хугацаа өнгөрлөө. Үүнээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх алба хаагч бий юу?
-Хоёрдугаар сарын 15-наас өмнө нийтийн алба хаагчид ХОМ-ээ өгсөн. Энэ жил 41686 албан тушаалтан мэдүүлэг гаргахаас хуулийн хугацаанд 41685 хүн орлогоо мэдүүлсэн. Мэдүүлэг гаргаагүй нэг хүнд хуулийн дагуу үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр харьяалах байгууллагад нь албан бичиг хүргүүлсэн. Бид ХОМ-ийн бүртгэлээс гадна иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын дагуу төлөвлөгөөт хяналт, шалгалт хийж байгаа.
Өнгөрсөн жил иргэдийн гомдол болон төлөвлөгөөт хяналт, шалгалтаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, тухайн мэдүүлэг гаргагч нь орлогоо нотолж чадаагүй гэмт хэргийн шинжтэй 30 гаруй хэрэг гарсан.
Эдгээр албан тушаалтныг бид харьяаллын дагуу мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн. Энэ оны I улиралд иргэдээс ирсэн 230 гаруй гомдол, мэдээллийг шалгаж байна. Төлөвлөгөөт болон иргэдээс ирсэн гомдлоос гадна бид нийт албан тушаалтны мэдүүлгийн бүрдүүлэлтэд судалгаа, шинжилгээ, харьцуулалт хийж байгаа. Цахим системийн бүртгэлээс орлого нь хэт өссөн албан тушаалтныг түүвэрлэн авч, дахин судалж үздэг.
Ингэхдээ гурван төрлийн орлогын мэдүүлгээс түүвэрлэлт хийж, эрсдэл бүхий албан тушаалтны орлогыг Татварын ерөнхий газарт шилжүүлэн шалгуулахаар өгсөн. Жишээлбэл, хуулийн этгээд үүсгэн байгуулсан хувь эзэмшдэг аж ахуйн нэгжийнхээ орлогын татварыг мэдүүлсэн эсэх, татвараас зайлсхийсэн үндэслэл бий эсэхийг хянаж байна.
Зарим мэдүүлэг гаргагч нь манайд өндөр хэмжээний орлоготой гэж мэдүүлдэг. Гэтэл татварт икс тайлан гаргасан тохиолдлууд ч бий. Энэ чиглэлээр бид холбогдох газруудтай хамтран ажилладаг.
Б.Бадралмаа
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
4
|
|
0
|
5
|
|
0
|
14
|
|
0
|
16
|
|
0
|
32
|
|
0
|
40
|
Daily poll
|