A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 87 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 87 | |
|
Худал:Хааяа нэг стрессдэж хүүхэддээ уурлах нь байх л зүйл.
Үнэн: Таны сэтгэл зүйн байдал ямар байхаас үл хамааран хүүхэдтэйгээ өдөр тутамдаа нэг янзаар буюу элэгсэг дотно харилцах нь асран хамгаалагчийн үүрэг.
Худал:Үргэлж ярилцаж хүмүүжүүлнэ гэж юу байх вэ дээ. Бөгсөн дээр нь зөөлхөн алгадахад буруу зүйл байхгүй.
Үнэн:Хүүхдийнхээ насны онцлог, ааш зан, хүсэл сонирхол, хэрэгцээг ойлгох нь асран хамгаалагчийн үүрэг. Хүүхдээ сонсож, ойлгож, ярилцаж, тайлбарлахад их цаг хугацаа, тэвчээр, эрч хүч шаарддаг. Хүүхдээ хүмүүжүүлнэ гэдэг бол таны өдөр тутамдаа хийх хамгийн чухал ажил.
Худал:Зарим хүмүүс “Би хааяа нэг суран бүсээр ороолгуулж л байсан тэглээ гээд муудсан юм алга гэж ярьдаг”
Үнэн:Хүчирхийлэгчээс хүчирхийлэгч бий болдог. 2013 онд хэвлэгдсэн “Үе хоорондын хүчирхийлэлтэй хүмүүжлийн хэлбэрийг таслан зогсоох нь” судалгаа нь 22 жил үргэлжилсэн ба 500 гэр бүлийн 3 үеийн эцэг эхчүүд дээр судалгаа хийжээ. Судалгааны үр дүн яг таамаглаж байснаар зодож шийтгүүлж, хүчирхийлэлтэй орчинд өссөн хүүхдүүд том болоод мөн л өөрийн хүүхдээ хүмүүжүүлэхдээ хүчирхийлэлтэй хүмүүжлийн хэлбэрийг сонгох нь түгээмэл байжээ.
Худал:Би уг нь хүүхдээ цохино гэж бодоогүй. Яах ч аргагүй байдалд ороод уурандаа гар хүрчихсэн байсан.
Үнэн:Хүн сэтгэл хөдлөлөө удирдах бүрэн боломжтой. Хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэхэд таны сэтгэлзүйн тогтвортой байдал чухал учраас сэтгэл зүйн боловсролдоо анхаарах нь таны үүрэг. Хүн ууртай үедээ хүүхдээ цохихдоо уурлаагүй үеэсээ 5 дахин илүү хүчтэй цохидог. Даанч бид ууртай үедээ хэр их өвтгөж байгаагаа ч мэддэггүй.
Худал:Би багадаа зодуулж өссөн одоо амжилттай л явж байна.
Үнэн:Байнга зодуулж шийтгүүлдэг хүүхдийн дархлаа муу байдаг. Хүүхэд нас биед хүрээд стресс, түгшүүрээс үүдсэн бие махбодын өвчлөлүүд болох зүрх судасны өвчлөл, ходоодны өвчлөлд өртөх өндөр эрсдэлтэй.
Худал:Хэлээд ойлгохгүй бол маханд нь ойлгуулахад буруутах юм байхгүй.
Үнэн:Хүүхдийг зодож шийтгэх бүрт биеийг нь өвтгөхөөс гадна тархийг нь гэмтээж байдаг. Тархины мэдрэлийн эсийн холбоос хэдий чинээ их байна төдий чинээгээр хүүхдийн тархины хөгжилд сайн байдаг. Гэтэл байнгын хүчирхийлэл айдастай орчинд өсөж буй хүүхдийн тархины мэдрэлийн эсийн холбоос цөөрдөг. Та хүүхдээ айлгаад л байвал таны хүүхдийн тархины хөгжил удааширсаар л байх болно.
Худал:Хүүхэд гэнэн цайлган учраас дорохноо л мартчихдаг.
Үнэн:Хүүхдийн тархи стрессд маш эмзэг. Стрессд өртөх байдал нь насанд хүрэгчдийнхээс 10 дахин илүү байдаг. Мөн хүүхдэд үүссэн бага насны сэтгэл зүйн гэмтэл тийм амархан арилдаггүй. Өөрийг нь гомдоож байсан үеүдийг хүүхэд тод санаж байдаг.
Худал: Хүүхдийг буруу зүйл хийхэд нь зодож шийтгэснээр хүүхэд дуулгавартай үгэнд ордог болдог.
Үнэн: Зодож, шийтгүүлдэг хүүхэд өөртөө итгэлгүй, амьдралд тохиолдох асуудал, сорилт, бэрхшээлээс зугтдаг бие хүн болж төлөвших хандлагатай.
Худал:Хүүхэд аав ээж асран хамгаалагчийнхаа үгэнд заавал орох ёстой. Аав ээж асран хамгаалагчийн гаргасан шийдвэрийг заавал дагах ёстой.
Үнэн:Хүүхэд өөрийн гэсэн үзэл бодолтой байх бүрэн эрхтэй бөгөөд түүнийг нь хүндэлснээр хүүхэд өөртөө итгэлтэй, бусадтай харилцаж чаддаг, асуудлыг даван туулах чадвартай бие хүн болж төлөвшдөг.
Худал:Хүүхдийг бусадтай харьцуулснаар хүүхэд хурцлагдаж илүү эрч хүчтэйгээр аливаа зүйлийг хийдэг.
Үнэн:Хүүхдээ бусадтай харьцуулж ярих бүрт хүүхэд өөртөө итгэлгүй болж, үнэлэгдэхгүй байгаа мэт мэдрэмжийг авч байдаг.
Худал:Би зөндөө учирлаж ярилцах гэж оролддог. Даанч хүүхэд маань ойлгохгүй юм.
Үнэн:Хүүхэд таны хэлж байгаа бүх зүйлсийг ойлгож, хүлээн авах чадвартай. Харин таны тавьж буй шаардлагыг хүүхэд тань хүлээн авч байгаа эсэхийг мэдэх хэрэгтэй. Мөн та түүнд ойлгомжтой хэлээр тайлбарлаж байна уу гэдгээ бодоорой. Ингэснээр ойлголцлын зөрүү багасах юм.
Хүүхдийг Ивээх Сангаас ЖАЙКА-ийн санхүүгийн дэмжлэгтэйгээр ХАЙРААР ҮЛГЭРЛЭЕ аяныг 2020 оны 7 сарын 10-аас эхлэн зохион байгуулж байна. Эцэг эхчүүдийг хүүхдээ хүмүүжүүлэхдээ шийтгэлийн бус аргыг хэрэглэснээр сэтгэл зүй болоод бие бялдрын ямар нэгэн гэмтэлгүй хүнийг бий болгон өсгөж хүмүүжүүлж чадна.
Эцэг эхчүүдээ хүүхдийнхээ бахархан дуурайх хүн нь байя!
#хайраарүлгэрлэе
Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн
Сэтгэл зүйч Г.Отгонцэцэг
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|