A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
32
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 110 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 110 | |
|
Берлинд төвтэй “Transparense international” олон улсын судалгааны байгууллага 1995 оноос хойш улс орнуудын авилгын нөхцөл байдлыг тодорхойлон "Дэлхийн улс орнуудын Авлигын индексийг" (CPI) гаргаж буй юм. 2020 оны тайлангаар Монгол улс 35 оноо авч 180 орноос 111-т жагссжээ. Өнгөрсөн жил манай улс авлигын индексээр 100-гаас 37 оноо авч, 180 орноос 93 дугаарт жагсаж байсан бол энэ жилийн хувьд 2 оноо алдаж 18 байраар ухарсан байна.
Энэ нь манай улсад ардчиллын зарчим хэрэгжихгүй, авилга, хээл хахууль цэцэглэсэн, шударга ёс хэрэгжихгүй байна гэсэн дүгнэлтийг харуулж буй.
(CPI) нь 0-100 хүртэлх үнэлгээг өгдөг бөгөөд 0 оноо авбал авилгал газар авсан гэж үздэг бол 100 оноо нь" авилгагүй, цэвэр" гэсэн үг юм.
Тэгвэл Шинэ Зеланд, Дани улсууд 88 оноо авч нэгдүгээрт эрэмбэлэгдсэн бол Финланд, Швейцар, Сингапур, Швед зэрэг улс тус бүр 85 оноо авч гуравдугаарт эрэмбэлэгджээ. Орос улсын хувьд 30 оноо авч 129 дүгээр байранд жагсжээ.
Харин Судан, Венесуэл, Йемен, Сири, Өмнөд Судан, Сомали зэрэг улс сүүл мушгисан байна.
Улс орнуудын авилгын индексиыг гаргахдаа дараах 9 үзүүлэлтээр дүгнэжээ
1.Дэлхийн банкны улс орнуудын Бодлого ба институцийн үнэлгээ
2.Дэлхийн Эдийн Засгийн Форум, Гүйцэтгэх захирлуудын үзэл бодлын судалгаа
3. Макро эдийн засгийн болон салбарын дүн шинжилгээ хийдэг Глобал Инсайт Улс орнуудын эрсдэлийн эрэмбэ нь
- улс төр,
- эдийн засаг,
- хууль,
- татвар
- аюулгүй байдал
- тухайн орны авлигын индексийг үнэлдэг юм.
4.Бэртслманн Фонд Улс орнуудын шилжилтийн индекс
5.Дэлхийн өрсөлдөх чадварын судалгаа
6. Дэлхийн шударга ёсны төсөл, Улс орнуудын хуулийн засаглалын индекс
Энэ нь хуулийн засаглалын үзүүлэлтийг чухалчилдаг. Тухайлбал, төрийн албан хаагч гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд албан тушаалаа хувийн ашиг сонирхолд ашигладаг эсэх, цагдаа, цэргийн салбарт төрийн албан хаагч хувийн ашиг сонирхлоор шийдвэр гаргадаг эсэх, хуулийг хэрэгжүүлэх, мөрдүүлэх төрийн албан хаагчид хувийн ашиг сонирхлын зорилгоор шийдвэр гаргадаг эсэх, мэдээллийг олон нийт, хуульчид, судлаачдаас цуглуулдаг байна.
7.Улс орнуудын эрсдэлийн гарын авлага
Энэ нь тухайн орны стратегийн ач холбогдолтой бизнесийн мэдээлэл болон анализыг хөрөнгө оруулагч нарт хүргэдэг. Тухайлбал, оюуны өмч, оюуны өмчийн эрх ба эрсдэл, хүний нөөцийн чанар, улс төр нийгэм дэх авилга, бусад системийн давуу ба сул талыг хардаг. Мөн улс төрийн систем дэх авилгыг үнэлэхдээ бизнес эрхлэгчдээс элдэв төрлийн лиценз олгохдоо хахууль шаарддаг эсэх, авилгын бусад хэлбэрээр шаарддаг эсэх, мөн тухайн улсад улс төр нь бизнесийн салбартай ямар нэг сэжигтэй хэлбэрээр холбоотой байдаг эсэх гэх мэт үнэлгээг хийдэг аж.
8.Улс орнуудын ардчиллын хэмжүүр
Сонгууль төдийгүй ардчиллын гол үзүүлэлт болох либерал, иргэдийн оролцоот, олонхын сонголт, зөвшилцсөн, зарчимтай эсэхийг хэмжих баримтуудыг цуглуулдаг. Тухайн орны хууль тогтоох, хуулийг хэрэгжүүлэх мөрдүүлэх болон шүүх засаглал дахь авилгын асуудалд үнэлгээ өгч авлига хэрхэн хууль тогтоох ба хэрэгжүүлэх шатанд нөлөөлж байгааг оноогоор тооцож гаргадаг байна.
9.Улс орнуудын эдийн засгийн эрсдэлийн судалгаа
Төсвийн захиран зарцуулалтын хувьд тодорхой дүрэм журам, хариуцлагын тогтолцоо байгаа эсэх, ил тод тайлагнадаг эсэхийг үнэлдэг байна.
Энэ жилийн онцлог гэвэл өндөр оноо авсан улс орнууд нь нийтийн байгууллага буюу төрийн байгууллагууд цар тахлын хямралын үеийн ил тод байдал буюу төсвийн зарцуулалтыг олон нийтэд ил тод тайлагнаж, хамтын ажиллагааг хэр хангасан эсэхийг авч үзжээ. Харин авилгал хамгийн багатай гэж дүгнэгдсэн орнууд энэ үзүүлэлтээр бага оноо авсан буюу хар хайрцаг бүхий оронд Дани, Бельги, Нидерланд зэрэг орнуудыг оролцуулж, төсвөө дэлгэрэнгүй тайлагнаагүй гэж үзжээ.
Эх сурвалж: transparency.org
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
32
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|